Өнөөдрийн хамгийн оргил тоглолт болох Аргентин болон Хорватын шигшээ багуудын тоглолт шөнийн 02:00 цагаас Нижний Новгород цэнгэлдэх хүрээлэнд болно.
Эхний тойрогт оноо алдсан Өмнөд Америкийн хүчирхэг Аргентин энэ удаагийн тоглолтод ялалт байгуулж байж гэмээнэ дараагийн шатанд шалгарах боломжоо цааш хадгалах юм. Харин эхний тойрогт төвөггүй ялалт байгуулсан Хорват энэ удаагийн тэмцээний хүчтэй өрсөлдөгч нарын нэг гэдгээ батлан харуулахын төлөө талбайд гарах болно.
Хоёр багийн мэдээлэл
Аргентиний дасгалжуулагч Хорхэ Сампаоли өнөөдөр хувилбараа сольж 3-4-3 хувилбараар багаа тоглуулна. Бока Хуниорсын Кристиан Павон өнөөдөр гарааны бүрэлдэхүүнд гарах боломжтой.
Хорватын шигшээ баг сэлгээний сандлаас тоглолтод оролцохоос татгалзсан Никола Калиничыг шигшээ багаасаа хасаад байгаа юм. Калинич дараагийн тоглолтуудад оролцохгүй.
Хоорондын тоглолт
Хоёр баг өмнө нь 4 удаа тааран тоглоход Аргентин 2 хожиж , Хорват 1 хожсон бол 1 тоглолт тэнцээгээр өндөрлөж байв. Харин 1998 оны ДАШТ-ээр таарч тоглож байсан ба чухал ач холбогдолгүй болсон тоглолтод Аргентин 1-0р илүүрхэж байсан юм.
Холбоотой статистик
- Аргентин хамгийн сүүлд 1974 оны ДАШТ-ий нээлтийн хоёр тоглолтод хожил авч чадаагүй.
- Хамгийн сүүлд 2002 оны ДАШТ-ээр Англид 1-0 харьцаатай ялагдсан нь хэсгийн шатанд хожигдсон сүүлийн тохиолдол.
- Аргентин ДАШТ-ийн сүүлийн 10 тоглолтдоо гоолдоод байна.
- Серхио Агуэро шигшээ багийнхаа төлөө сүүлийн 4 тоглолтод гоолдоод байна.
- Лионель Месси шигшээ багийнхаа төлөө сүүлийн 21 цохилтдоо хараахан гоол оруулж чадаагүй байна.
- Хорват хамгийн сүүлд 1998 оны ДАШТ-ээр дараалсан ялалт байгуулж байсан.
- Хорватын шигшээ баг ДАШТ-ий хэсгийн 2 дахь тоглолтдоо хэзээ ч хожигдож үзээгүй.
- Өнөөдөр Вэдран Чорлука шигшээ багийнхаа төлөө 100 дахь тоглолтдоо оролцох боломжтой.
- Хорват ДАШТ-ээр Өмнөд Америкийн багийг хожиж үзээгүй.
Л.Анхбаяр