Шинэ Зеландын Ерөнхий сайд Джасинда Ардерн өнөөдөр амаржиж, 3.31 кг охинтой болсныг ВВС мэдээллээ.
37 настай Ерөнхий сайд зургаан долоо хоногийн турш гэртээ сууж хүүхдээ асрах бөгөөд түр хугацаанд ажил үүргээ Шадар сайд Уинстон Петерст хүлээлгэн өгчээ. Тэрбээр хүүхдээ асрахын зэрэгцээ Засгийн газрын асуудалд анхаарал тавьж, холбоотой ажиллах юм.
Джасинда Ардерн мэдэгдэлдээ “Шинэ эцэг эхчүүдийн туулдаг бүх сэтгэл хөдлөлийг бид хоёр мэдэрнэ. Бидэнд сайн сайхан, гайхалтай бүхнийг хүссэн бүх хүмүүст маш их баярлалаа” гэжээ.
Джасинда Ардерн аравдугаар сард сонгогдож, нэгдүгээр сард хүүхэдтэй болно гэдгээ олон нийтэд зарлажээ.
Оны эхээр Шинэ Зеландын радиод ярилцлага өгч байхдаа “Би бүх зүйлийг зэрэг амжуулдаг ганц эмэгтэй биш. Маш олон эмэгтэйчүүд хүүхэд, ажлаа зэрэг авч явдаг” гэсэн юм.
Тэр 1856 оноос хойшхи Шинэ Зеландын хамгийн залуухан Ерөнхий сайд юм. Сонирхуулахад 1990 онд Пакистаны Ерөнхий сайд Бхутто Беназир энэ албыг хашиж байхдаа охинтой болж байжээ.
Эх сурвалж: BBC