БНХАУ, ОХУ-ын АНУ-тай үүсгээд буй худалдааны таагүй харилцаанаас болж Киргизстан улсын Төв банк алтны нөөцөө нэмэгдүүлэх бодлого барьж эхэлжээ.
Хоёр тэрбум ам.долларын валютын нөөцийнх нь 16 хувь нь алт бөгөөд үүнийг 50 хувь хүртэл нэмэгдүүлэхээр болжээ. Энэ талаар Киргизстаны Төв банкны Ерөнхийлөгч Толдунбек Абдигулав "Тоглоомын дүрэм өөрчлөгдөж байна. Доллар, юань, рубль гээд ямар ч валют байсан бидэнд тогтвортой байдал үүсгэж чадахгүй байна" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Киргизстаны гадаад худалдаа БНХАУ, ОХУ-аас ихээхэн хамааралтай бөгөөд худалдааны тааламжгүй нөхцөл байдал валютын ханшид нь хүчтэй савлагаа үүсгэж байгаа юм. Харин Монгол Улсын хувьд алт худалдан авалтаа нэмэгдүүлэх замаар гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг Монголбанк мэдээлсэн. Оны эхний таван сарын байдлаар 4.9 тонн алт худалдан авсан нь жилийн өмнөхөөс 1.5 хувиар өссөн үзүүлэлт юм.