2017 оны байдлаар манай улс 66.2 сая малтай болсон нь тооны хувьд сайн үзүүлэлт боловч бэлчээр нь ачааллаа даахаа больж, малынх нь ашиг шим, үр өгөөж буурсаар байна. Доктор, профессор А.Нямбатын судалгаагаар манай улсын нийт бэлчээрийн 90 хувь талхлагджээ, даанч харамсмаар. Европын орнууд мал аж ахуйг эрчимжүүлж, нэг малаас авах бүтээмжээр өрсөлдөж байна.
Тэд байран, хагас байран маллагаанд багагүй тэжээл зарцуулан малаа өсгөж, бяруундаа 400 кг-аас дээш жин татах махны чиглэлийн үхэр, жилдээ 8-10 мянган литр саам өгдөг үнээ үржүүлдэг болохоор дэлхийн зах зээлд давамгайлах хандлагатай байна.
Гэхдээ сүүлийн үед эрчимжсэн аргаар үйлдвэрлэсэн хүнс, түүхий эдийн амт чанар, эрүүл мэндийн баталгаанд эргэлзэж, байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг эрэлхийлэх хандлага дэлхийн хүн амын өндөр орлоготой давхаргад бий болжээ.
Байгаль орчинд ээлтэй аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өндөр үнээр авдаг, мөн хашаа байранд хорьж тэжээсэн малынх биш, хээрийн задгай бэлчээрт зоргоороо идээшилсэн малын бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх хандлага нэмэгдэх төлөвтэй. эрс тэс уур амьсгалтай, хөрс нь эмзэг, үржил шим багатай Монгол орны хувьд бүтээмжээр өрсөлдөх боломж бага.
Харин олон янз бүхий байгалийн бэлчээрт идээшилдэг, ашиг шимийн гарц бага боловч амт, чанарын хувьд харьцуулшгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг монгол малын онцлогоороо дэлхийд өрсөлдөх нь харьцангуй давуу тал юм. Тодруулбал,
1. Экологийн бүтээгдэхүүний давуу талаа хадгалж үлдэх
2. Мал, бүтээгдэхүүнийхээ чанарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд баталгаажуулах
3. Экологийн цэвэр бүтээгдэхүүнээ дэлхийн зорилтот зах зээлд гаргах
Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг нь юуны өмнө унаган төрхөө хадгалсан соргог бэлчээрээс үйлдвэрлэсэн байх ёстой. Харин бэлчээр талхлагдаж, доройтохын хэрээр түүнээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь “экологийн цэвэр” гэдэг ангиллаар өрсөлдөх чадвараа алдаж, үнэ цэнэ нь буурдаг.
Товчхондоо бол эрүүл бэлчээрээс эрүүл, чанартай хүнс бэлтгэнэ.
Щвейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран 1450 цэгт хийсэн мониторингийн үнэлгээгээр манай орны бэлчээрийн 65 хувь нь унаган төлөв байдлаа алдаж, доройтсоны дотор байгалийн аясаар эргэн сэргэхээ больж, цөлжсөн бэлчээр долоон хувийг эзэлсэн дүн гарчээ. Цөлжсөн бэлчээр улсын хэмжээнд томоохон нэг аймгийн нутагтай дүйж байгаа нь ирээдүйд малын бэлчээргүй болохын ноцтой сэрэмжлүүлэг юм.
Бэлчээрийн буруу ашиглалтын үндсэн хэлбэр нь даац хэтрэлт юм. Үүнээс болоод бэлчээрийг улирлаар өнжөөх, сэлгэх боломжгүй болгож, талхлахаас гадна байгалийн бэрхшээлийн үед ашиглах нөөц бэлчээргүй болж, эрсдэлийн хохирлыг шууд нэмэгдүүлж байна.
1999-2002 оны ган, зудад 11.2 сая мал хорогдож, малчид 333 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хохирч, 12.1 мянган өрх малгүй болж, 26.7 мянган өрх мал аж ахуйг орхиж байв. 2009-2010 оны зуднаар 9.7 сая мал хорогдон 527 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Жалгын нэг тарж малаа өсгөх гэж хоёр зудын хооронд гадаа гандаж, хөдөө хөхрөөд үр дүнд нь хожсон зүйлгүй, харин ч бэлчээрээ талхалж, дээр нь отрын бэлчээрээ үгүй хийснээс дараагийн ган, зуднаар бүр ч илүү хохирч байгаад асуудлын гол нь байна.
Бэлчээрийн доройтлын шууд үр дагавар нь малын чанар, ашиг шим буурч, эрсдэлд өртөмхий болж, улмаар малчдын хөрөнгө, орлого багасаж буйгаар илэрч байна. Доройтсон бэлчээрийг соргог бэлчээртэй харьцуулбал эм хонины хаврын амьдын жин найман кг-аар, сүүний гарц 2.5 дахин, ямааны ноолуурын гарц найман хувиар бага байдгийг судалгаагаар тогтоожээ. Зөвхөн энэ гурван үзүүлэлтээр тооцоход малчин өрхийн орлогын алдагдал жилдээ 2.6 сая төгрөг, улсын хэмжээнд 400 гаруй тэрбум төгрөг болж байна.
Бэлчээрийн даац хэтрүүлж байгаагийн үндсэн шалтгаан нь үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй “нийтээр дундаа ашиглах” тогтолцоо юм. Үр шимийг нь өөрөө хүртэх баталгааг нь гаргаж, эрхийг нь хамгаалсан цагт л газартаа өөриймсөг хандаж, хамгаалж, сайжруулахад хөрөнгө оруулдаг зах зээлийн эдийн засгийн суурь хөшүүрэг энэ тогтолцоонд үйлчлэхгүй байна.
Толгойн тоогоор хөөцөлдөн бэлчээрээ талхалж байгаад малчид, мал буруугүй. Харин тоог биш чанарыг тэтгэх сонирхлын хөшүүргийг нь бий болгоогүй төр алдаагаа цаг алдалгүй засах шаардлагатай. Үүнийг шийдвэрлэх гарц нь бэлчээрийг гэрээгээр ашиглуулах. Ган, зудын үед бэлчээрлэх нөөц нутагтай байсан шилдэг уламжлалыг сэргээн тогтоож, түүнийг гэрээний үндсэн дээр дагаж мөрдүүлэх, ашиглагч нь хамгаалагч байх зарчмыг төлөвшүүлэх ёстой.
Малын тоо, ашиглаж байгаа улирлын болон отрын бэлчээрийн байршлыг үндэслэн хил заагаа малчид өөрсдөө тогтоон, түүнийгээ шууд хил залгаа малчидтайгаа зөвшилцөж, багийн хурлаар хэлэлцүүлсний дараа бусдын ашиглах бэлчээртэй давхацсан эсэхийг хянаж байж Засаг дарга эцсийн шийдвэрийг гаргах тул гэрээ байгуулсны дараа маргаан, зөрчил гарахгүй. Өөрөөр хэлбэл, энэ нь баян, ядуу хэн ч бай дөрвөн улирлын бэлчээр, ган, зудын үед орох нөөц нутагтай байх эрхийг нь баталгаажуулж, хамгаалах арга юм.
Малчин өрхийн орлогын алдагдал жилдээ 2.6 сая, улсын хэмжээнд 400 тэрбум төгрөг болж байна
Малчин өрхийн жилийн дундаж мөнгөн орлого 15.6 сая төгрөг байгаа бөгөөд малаа урьдын адил өсгөсөн тохиолдолд таван жилийн дараа 18 сая төгрөг болж нэмэгдэх бол малаа өсгөлгүй, бэлчээрийн даацад тохируулан цөөлсөн тохиолдолд 24.4 сая төгрөг болж өсөх тооцоо бий. Мал өсөөд байгаа нь малчид малаа жинд хүргэж борлуулах гээд хадгалаад байдагтай ч холбоотой.
Өнөөгийн нөхцөлд мал бага насандаа нядлах жинд хүрч чаддаггүйн үндсэн шалтгаан нь өнөөх л бэлчээрийн даац хэтэрснээс үүдсэн тэжээлийн хомсдол юм. Бэлчээрийн даац 50 хувь хэтэрнэ гэдэг нь мал энэ хэмжээгээр дутуу хооллож байгаа хэрэг. Ийнхүү бэлчээрийн унаган төрхийг сэргээн хадгалах нь Монголын бэлчээрийн мал аж ахуйн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх эхний суурь алхам. Үүнийг шийдвэрлээгүй цагт дараа дараагийн алхмын тухай ярих нь утгагүй.
Бэлчээрийн унаган төрхийг хадгалж чадах эсэх нь малчид, орон нутгийн удирдлагын идэвх санаачилгаас хамаарна. Бэлчээрийн эрх зүйн орчныг сайжруулах шинэ хууль гаргах талаар ХХААХҮЯ санаачлан ажиллаж байгааг УИХ дэмжинэ гэдэгт л найдахаас. Цаашид бэлчээрээ татвар, төлбөртэй ашиглуулж, эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа байгууллага, иргэдэд боломж олгоод газрыг нь 5-10 жилээр эзэмшүүлэх нь зүйтэй болов уу.
Түүнчлэн мал аж ахуйн бүтээгдэхүүн борлуулах ажил ченжээр дамждагийг бүрэн зогсоож, сум бүрт малчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг чанараар нь ялгавартай үнэлэн авдаг нэгж (хоршоо маягийн мэргэжлийн байгууллага) байгуулбал үр дүнд хүрэх нь эргэлзээгүй.
2015 оны Парис хотноо байгуулсан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох конвенцид Монгол улс нэгдэн орохдоо 2030 он хүртэл малын тоог бэлчээрийн даацад тохируулах, бэлчээрийн менежментийг сайжруулах замаар нүүрсхүчлийн хийн шингээлтийг тогтмол түвшинд барина гэсэн амлалт авснаа хэрэгжүүлэх хэрэгтэй.
Монгол улсын бэлчээрийн даац, нөөцийг үндэслэн тооцвол бодит тоогоор 40-45 сая буюу одоогийнхоос 15-20 саяар бууруулах шаардлагатай. Манай улс 110 сая га бэлчээртэй. Жилдээ нэг хонинд хоёр га бэлчээр шаардагддаг гэсэн судалгаа бий. Гэхдээ Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан судалгаагаар бэлчээр доройтсоноос болж сүүлийн таван жилийн дунджаар бэлчээрийн ургац 2,4 ц/га болжээ.
Энэ нь бэлчээрийг зүй зохистой ашиглахгүй бол Монголын мал сүйрлийн ирмэгт ирж, малын ашиг шим, чанар эрс муудах нөхцөл үүсчихээд байна гэсэн үг. Монгол мал бэлчээр, усгүй бол яаж ашиг шимээ өгөх вэ? Цаашид малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулан зохистой хэмжээгээр бууруулж, хээлтэгчийн сүрэгт эзлэх хувийн жинг ингэнд 35-40, гүүнд 40, бог малыг 50-55 хувьд хүргэх, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малыг эргэлтэд оруулах, сүргийн бүтэц, чанарыг эрс сайжруулахад төр засаг, малчид, мэргэжилтнүүд одоогийнхоос огт өөр менежментээр ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
1.Бэлчээрийн хуулийг яаралтай баталж, бэлчээр ашигласны төлбөр, хураамж авах. Уг хураамжаараа сан бүрдүүлээд бэлчээр сайжруулах, уст цэг гаргахад ашиглавал үр дүн гарна.
2.Бэлчээрийн даац, ачаалалд тохирох малын тоо, төрлийг сум бүрээр нарийвчлан тогтоох.
3.Бэлчээрийн даацаас хэтрүүлсэн малтай хүмүүст хариуцлага тооцдог болох.
4.Ашиглахгүй байгаа бэлчээр, нутгийг ашиглаж эзэмшсэн хүмүүст урамшуулал олгох зэрэг асуудлыг энэ хуультай хамтатган шийдвэрлэх нь зүйтэй.