Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрээр өчигдөр “Замын-Үүд” чөлөөт бүсийн ажилтай танилцжээ. Чөлөөт бүсийн нийт 900 га талбайн 278.62 га буюу 30 хувийг дэд бүтцэд бүрэн хамруулсан байна.
Тус бүсийн захирагч И.Батнасангийн танилцуулснаар ус, цахилгаан хангамж, ариутгах татуурга, авто зам холбоо, дохиолол суурилуулах зэрэг дэд бүтцийн барилга угсралтыг 362.2 га газарт хийжээ.
Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 90 МВт-ын дулааны цахилгаан станц, дулаан дамжуулах төв, дулааны шугам хоолойг суурилуулсан байна.
Түүнчлэн худалдаа үйлчилгээ, зочид буудал, үйлдвэр, агуулах, логистик, шатахуун түгээгүүрийн зориулалтаар ашиглуулахаар 24 аж ахуй нэгжид 28 төрлийн төсөлд 58.5 га газрыг Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн албанаас иргэдэд олгожээ.