Зуны улирал хэдийн айлчлан иржээ. Энэ үед хүмүүс ихэвчлэн амралт зугаалгаар явж, олон сар ажилласан ядаргаагаа тайлахыг эрмэлздэг. Амарч, зугаалахад буруу юу байх вэ, гэхдээ амралтаа зөв зохицуулж чадвал үр бүтээлтэй байх боломжтой.
“Зуны амралт бол амралт бол биш, энэ бол бусдаас хол тасран холдох боломж” хэмээн нэгэн эрхэм хэлсэн байдаг. Иймд зуныг гэдсээ илж хэвтэх биш амрангаа өмнө сурч амжаагүй зүйлсээ суралцах, шинэ дадлага туршлагатай болох, айдсаасаа салах, олон хүнтэй танилцах, очиж үзээгүй газар руугаа явах гэх мэт үр дүнтэй ашиглаж чадвал зун бол цаг тийм бага биш бөгөөд харин ч амрангаа үр бүтээлтэй өнгөрүүлэх гайхалтай боломж юм. Харин үр бүтээлтэй байх гэж чухам юу хэлж байгааг авч үзье.
Үр бүтээлтэй байна гэдэг нь бүтэн зургаан цаг юу ч хийлгүй зөвхөн тухай зүйл дээрээ ажиллахыг хэлэхгүй. Зөв тохируулсан амралт, хоол унд, анхаарал төвлөрөлт гурав зохицон нийлж байж аливаа ажил үр дүнтэй болно. Түүнчлэн өөрийнхөө хэзээ үр бүтээлтэй ажилладаг вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Заавал тасралтгүй тэр зүйл дээрээ ажилласнаар дуусгана гэж байхгүй. Хүн бүрийн ажлын бүтээмж өөрөөр илэрдэг. Удаан суугаад гараас нь юм гардаггүй хүн байхад яг өөрийн тохиромжтой цагаа мэддэг хүн үр бүтээлтэй бас богино хугацаанд тухайн зүйл дээрээ үр дүн гаргаж чаддаг.
Ихэнх хүн завгүй байхыг үр бүтээлтэй байхтай андуурдаг. Гэвч олон ажил зэрэг хийгээд завгүй байгаад байна гэдэг үр бүтээлтэй, хийж бүтээгээд байна гэсэн үг биш. Цаг хугацааны эрхэнд тэдгээр зүйлийн үр дүн гардаг. Харин тэр хооронд би олон ажил хийдэг юм чинь, би олон хурал, семинарт суудаг юм чинь завгүй бас амжилттай байна гэж эндүүрч болохгүй. Олон хурал, цуглаан, ажил, тэтгэлэг хөтөлбөрүүдэд хамрагдаад байдаг ч түүнийгээ бусадтай хуваалцаж, хэрэгжүүлэхгүй бол ямар хэрэг байх вэ?
Цаг бол алт гэж ярьдаг. Харин тэр болгон түүний үнэ цэнийг бид ашиглаж чаддаг болов уу? Цагийг зөв ашиглан, хэрэггүй зүйлд үгүй гэж хэлж сурах нь мөн туйлын чухал. Хүмүүс бид хүлээж байхдаа, дугаарлаж байхдаа утсаа их оролддог. Харин тэгэхдээ учиртай оролдсон нь дээр. Учир нь таны утсандаа, интернэтэд өнгөрүүлж буй цаг нийлбэр дүндээ асар их цаг хороосон байдаг шүү дээ.
Та өөрөөсөө үр бүтээлтэй байна уу гэдгээ дараах асуултыг асууж мэдээрэй:
1.Би ямар үүрэг даалгавар, ажил дээр ажиллаж байна вэ. Тэдгээр даалгаврууд үнэхээр зайлшгүй шаардлагатай юу?
2.Тэдгээрийг үр бүтээлтэй гүйцэтгэх илүү дээр арга би олж чадах уу?
3.Үр бүтээлтэй байх аргаа би хэрхэн сайжруулж чадах вэ?
Ингээд та завгүй хүн үү, эсвэл үр бүтээлтэй хүн үү гэдгээ доорх тодорхойлолтоос мэдээрэй:
Завгүй хүмүүс ба үр бүтээлтэй хүмүүсийн ялгаа:
- Завгүй, үр бүтээл багатай хүмүүс ихэвчлэн нарийн зүйлд ихээхэн ач холбогдол өгдөг. Харин үр өгөөжтэй ажилладаг хүмүүс макро, микро түвшний зүйлд илүү анхаарлаа хандуулдаг байна.
- Завгүй хүмүүс бусад хүмүүс өөрт нь нөлөөлөхийг зөвшөөрдөг бол үр бүтээлтэй хүмүүс өөрсдийн арга барил, зорилтоо өөрсдөө тодорхойлж, өөрсдийн үзэл бодол дээр бат зогсдог.
- Завгүй хүмүүс бүх зүйлд “тийм” гэж хэлдэг бол харин бүтээлч хүмүүс тийм, үгүй гэж хэлэхээсээ өмнө сайн боддог.
- Завгүй хүмүүс үгүй гэж хэлж чаддаггүй. Гэсэн хэдий ч өөрсдийгөө завгүй байлгадаг мөртлөө амьдралд нь тодорхой өөрчлөлт авчирдаггүй зүйлсээр өөрийгөө завгүй байлгадаг.
- Харин үр бүтээлтэй хүмүүс тийм гэж хэлэхдээ болгоомжтой хэлдэг. Яагаад гэвэл тэд дараах зүйлсийг мэддэг байна:
- Өнөөдөр тийм гэж хэлснээр хожим цагаа хий дэмий үрэх болно
- Жижиг ч хамаагүй хэрэггүй зүйлд тийм гэж хэлснээрээ буруу зам руу хөтөлнө гэдгийг мэддэг
- Завгүй хүмүүс шалтаг тоочсоор аливааг хийх завгүй гэдэг бол үр бүтээлч хүмүүс тухайн зүйлдээ зориулан цаг зав гаргадаг.
- Завгүй хүмүүст зав байна гэж хэзээ ч байхгүй. Үргэлж аливааг хойшлуулах дур сонирхолтой байдаг. Түүнийгээ ч өөрчлөх бодолгүй байдаг.
- Завгүй хүмүүс бүгдийг өөрөө хийх гэдэг бол үр бүтээлтэй хүмүүс бусдаас тусламж асуух чадвартай байдаг.
- Завгүй хүмүүс бүх даалгавар руу гүйж ордог бол харин бүтээлч хүмүүс яаралтай, чухал ажлын хоорондын ялгааг сайн мэддэг. Завгүй хүмүүс чухал биш яаралтай ажилд цаг заваа үрэх хандлагатай байдаг. Харин бүтээлч хүмүүс бүх ажлаа хуваарилан хийхийн оронд чухал ажлыг л хийхийг чухалчилдаг.
- Завгүй хүмүүс олон ажлыг зэрэг хийдэг. Харин бүтээлч хүмүүс анхаарлаа хандуулан нэг зүйл дээр төвлөрдөг.
- Завгүй хүмүүс ширээн дээрээ л суугаад нэг юм аа нухаад байдаг бол бүтээлч хүмүүс босч, амран, хэзээ завсарлага авахаа мэддэг.
Завгүй байгаагаа үр бүтээлтэй болгоход туслах хэд хэдэн арга бий. Үүнд:
1.Завсарлах, түр амрах
Үр бүтээл багатай хирнээ завгүй байгаад байгаа нь бид цагаа хэрхэн хуваарилж байгаатай холбоотой. Үр бүтээлтэй байх нэг арга бол яах аргагүй сайн амрах, түр завсарлах болоод эрч хүчээ цэнэглэх юм. Ингэснээр цагаа хэрхэн өнгөрөөж байгаагаа танаад зогсохгүй цаашдаа цагаа хэрхэн өнгөрөөхөө мэдэж болох юм.
2. Хэрэггүй зүйлээсээ салах
Интернэтэд орохдоо олон хуудас зэрэг нээгээд, ширээгээрээ дүүрэн хийх зүйлсийн жагсаалт гаргасан хирнээ тэдгээрээсээ өндийж гарч чадаж байна уу? Хэрэв үгүй бол, та юманд их сатаардаг, үр бүтээлтэй байх чанараа өөрөө үгүй хийдэг хүн бололтой.
3. Нэг чухал зүйлд төвлөрөх
Завсарлагааны цагаа тооцоолсон, сатааруулах зүйлсээ холдуулсан бол одоо харин ганцхан зүйлд төвлөрөн ажиллах хэрэгтэй. Имейлээ цэгцлэх, дутуу хийсэн ажлаа гүйцээх гэх мэт тухайн зүйл нь юу ч байсан тэр зүйлдээ л анхаарал хандуулан, хийж чадсанаар амжилттай гүйцэлдүүлж чадна.
Завгүй байна гэдэг бол өөрийгөө баахан ажил даалгавраар булах нэгэн хэлбэр. Харин үр бүтээлтэй байх гэдэг бол илүү амьдралдаа амжилт гаргахын тулд хийж буй алхмын тухай байдаг. Ажлын зөв дадал зуршилтай байх нь чухал. Завгүй хүмүүст мэдээж ажлын томоохон дадал байхын зэрэгцээ тэд харин ч их шургуу ажилладаг. Тиймдээ ч завгүй байдаг. Харин тэд ухаалаг ажиллаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл завгүй хүмүүс тухайн ажлыг амар хялбар бөгөөд үр өгөөжтэй хийх талаар мэддэггүй.
Харин өндөр бүтээмжтэй хүмүүсийн хувьд хэрхэн цаг хугацаа зарцуулсан ажил нь өндөр бүтээл, сайн үр дүнтэй гарах ажил хийх талаар байнга бодож явдаг хүмүүс.
Ээх сурвалж: www.inc.com, www.unstuck.com
Х.Ичинхорлоо