УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар ЗГ-аас өчигдөр өргөн мэдүүлсэн Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, энэ чуулганаар батлан гаргахаар эрх баригч намынхан байр сууриа нэгтгэжээ.
Бүлгийн дарга Д.Хаянхярваа, Таван толгойн бүлэг ордыг хэрэгжүүлэхээр ЗГ-ын тогтоолын төслийг дэмжинэ. Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг аваад явна. Таван толгойнн төслийг эрчимжүүлэхтэй холбогдсон ЗГ-ын тогтоолын төслийг шуурхай шийдэхгүй бол чуулган зургаадугаар сарын 29-нд завсарлана. Аравдугаар сараас намрын чуулган эхлэх тул хугацаа алдана.
Энэ том төслийг хэрэгжүүлэхийн тулд ТЭЗҮ-үүдийг нягтлах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, зөвлөх багуудтай уулзах зэрэг ажилд багагүй хугацаа шаардлагатай. Өнөөдөр энэ төсөл явахаар боллоо гээд бүх зүйл маргааш болчих мэтээр ойлгож болохгүй. IPO босгох, эдийн засгийн эргэлтэд оруулахад багадаа зургаан сараас нэг жилийн хугацаанд бүх нөхцөл боломжуудаа бүрдүүлэх хэрэгтэй. Тавантолгойн бүлэг ордыг ашигласнаар урт хугацаандаа Монголын эдийн засагт ашигтай юм.
Хоёрдугаарт, гишүүдийн санаа зовж байгаа нэг зүйл нь байгаль экологитой холбоотой асуудал. Өмнийн говийн байгаль экологи, усны асуудал зэргийг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд тодруулах, боломжтой бол орчин үеийн хамгийн шилдэг технологийг ашиглах ямар боломж байгааг судлах ёстой гэж байр сууриа илэрхийлсэн.
Үүний зэрэгцээ Монголд байгаа боломжоо ашиглах хэрэгтэйг гишүүд хэлж байна. Өөрөөр хэлбэл бид Тавантолгойн нүүрсийг түүхийгээр нь, Энержи ресурс компани угааж урагш нь гаргаж байгаа. Нэг тонн түүхий нүүрсний үнэ 65-70 ам,доллар, угаасан гүүрсний үнэ 120-130 ам.доллар байна. Хэрэв бид Энержи ресурсын ашиглаж байгаа технологийг бүрэн ашиглаж чадвал жилдээ улсын төсөвт 600 орчим тэрбум төгрөгийн татварын орлого нэмэгдэх боломж байна. Тиймээс гишүүд одоо байгаа боломжоо бүрэн дүүрэн ашиглахыг зөвлөж байсан гэдгийг хэлье гэв.
Энэ төслийг ҮАБЗ-д танилцуулан, дэмжлэг авсан. УИХ-ын намын бүлгүүд дэмжвэл хаврын чуулганаар батлах бүрэн боломжтой хэмээн бүлгийн дарга хэллээ.