Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай Далайд гарц гүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн талаар ярилцлаа.
-Монгол Улсад төвтэй анхны олон улсын байгууллага далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын олон улсын судалгааны төв (ОУСТ) албан ёсоор нээлтээ хийгээд удаагүй байна. Энэ ямар ач холбогдолтой байгууллага вэ?
-Монгол улсын Засгийн газар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг санаачлагч, үүсгэн байгуулагч бөгөөд хүлээн авагч орны хувьд өндөр ач холбогдол өгч байна. Тус төв нь Монгол улсад төвтэй гэдгээс гадна далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын анхны Засгийн газар хоорондын байгууллага гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Иймд бидний хувьд түүхэн үйл явдал юм. Далайд гарцгүй хөгжиж байгаа нийт 32 орон байдаг.
НҮБ-аас гаргасан судалгаанд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хөгжлийн түвшин далайд гарцтай орнуудтай харьцуулахад 20 хувиар доогуур байна. Түүнчлэн дэлхийн банкны тайлангаас харахад эдгээр улсын худалдааны зардал нь дамжин өнгөрөх улс орнуудтай харьцуулахад даруй хоёр дахин өндөр байна. Тус судалгааны төвийг байгуулсан нь далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын онцгой хэрэгцээ, шаардлагыг хангахад чиглэсэн хөгжлийн бодлого боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх, олон улсын түвшинд эрх ашиг, байр суурийг нь хамгаалах зэрэг чухал ач холбогдолтой юм.
-Яагаад монгол Улсад төвөө байгуулахаар болсон юмбол?
-Монгол улсын Ерөнхийлөгч 2006 онд гавана хотод болсон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дээд түвшний уулзалтын үеэр тус бүлгийн орнуудад тулгарч буй асуудлаар судалгааны ажил хийх, олон улсын худалдаа, ялангуяа дэлхийн худалдааны байгууллагын яриа хэлэлцээнээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулах, эдгээр орны хүний хөгжлийн түвшинг дээшлүүлж, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготой судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай санаачилгыг гаргасан.
•Судалгааны төв хөгжлийн бодлого боловсруулна.
•Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааны зардал нь дамжин өнгөрөх улс орнуудтай харьцуулахад даруй хоёр дахин өндөр.
•Эдгээр орны хөгжлийн түвшин далайд гарцтай байх тохиолдлоос дунджаар 20 хувиар доогуур байна.
Улмаар төв байгуулах асуудлыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоол, болон олон улсын холбогдох хурлын баримт бичгүүдэд тусгаж, бүлгийн орнууд болон НҮБ зэрэг олон улсын байгууллагын дэмжлэгийг авсан юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2009 онд Монгол улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус төвийн шавыг тавьсан билээ. 2012 оноос далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн түр нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулж, Монгол улсын Засгийн газраас тус төвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд зориулан нэг сая ам.доллар хандивласан.
Мөн өнгөрсөн хугацаанд боловсон хүчин, байраар хангах зэрэг захиргаа болон үйл ажиллагааны зардалд нэмэлт нэг сая орчим ам.долларыг зарцуулаад байна.
-Тус судалгааны төв нь НҮБ зэрэг олон улсын байгууллагын түвшинд үйл ажиллагаагаа явуулна гэж ойлгож болох уу?
-Тиймээ. Байгууллагын нэр нь судалгааны төв гэж байгаа ч бусад олон улс байгууллагын адил статустай. Судалгааны төвийн түр нарийн бичгийн дарга нарын газар нь 2012 оноос хойш үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж, бүлгийн орнуудад ач холбогдол бүхий сэдвээр 10 гаруй судалгааны ажлыг боловсруулж гишүүн орнуудын хүртээл болгоод байна. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрийг одоогоор Монгол улсыг оруулаад нийт 12 улс соёрхон баталсан. Үүнд Армен, Афганистан, Балба, Буркина Фасо, Бутан, Казахстан, Кыргызстан, Лаос, Парагвай, Тажикистан, Этиоп зэрэг улс багтаж байна.
Олон талт хэлэлцээр 2017 оны аравдугаар сарын 6-ны өдөр хүчин төгөлдөр болсноор түүнд оролцогч 12 гишүүн орон Захирагчдын зөвлөлөө байгуулж, анхдугаар хурлаа улаанбаатар хотноо энэ оны тавдугаар сарын 21-ний өдөр хийлээ. Захирагчдын зөвлөлийн анхдугаар хурлаар олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааны ерөнхий зарчим, дотоод журам, байгууллагын бүтэц болон санхүүжилт зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргасан.
-Судалгааны төв цаашдаа үйл ажиллагаагаа хэрхэн явуулах вэ?
-Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын анхны Засгийн газар хоорондын байгууллага болох олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд гишүүн орнуудын үүрэг оролцоо нэн чухал гэдэг нь ойлгомжтой. Гишүүн орнуудын улс төрийн болоод санхүүгийн дэмжлэг уг байгууллагыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй. Иймд төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд болон донор, олон улсын байгууллагууд нягт хамтран ажиллана. Манай Засгийн газар цаашдаа тус төвийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах болно.