Засгийн газар аялал жуулч- лалын салбарт шат ахих нэгэн боломж олгоод хэдхэн хонож байна. Энэ нь аялал жуулчлалын гол чиглэлийг тогтоосон явдал юм. Ялангуяа, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэлийг баталсан нь энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад шинэ зах зээл нээлээ. Хил орчмын бүс нутаг дагуу аялал жуулчлал түлхүү хөгжинө гэсэн үг. Үүнийг хувийн хэвшил одоо үр бүтээлтэй ашиглах л үлдлээ.
Мэдээж төрөөс хамаарсан зохицуулалт энд хийгдэх учиртай. Хамгийн наад зах нь, хил гаалийн хүнд суртлыг арилгаж, шалган нэвтрүүлэх тоног төхөөрөмжөө шинэчлэх, боомтын хүчин чадлаа сайжруулах зэрэг зайлшгүй хийх ёстой ажлууд хүлээгдэж байгаа.
Сүүлийн хэдэн жил хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүлэг жуулчин хүлээж авах тухай манайхан хангалттай ярьсан. Гэвч энэ нь бодлогын дэмжлэг авч чадалгүй бүдэрч байсан нь нэг бус. Тэрчлэн олон нийтийн сүлжээгээр хүртэл үгүйсгэл нь үзэн ядалт болж хувирсан нь бий. Тэгвэл аялал жуулчлалын гол чиглэлтэй болсноор дараа дараагийн олон боломж тус салбарын хөгжилд хүч нэмэх нь дамжиггүй. Гол чиглэлээ түшиглээд аялал жуулчлалын цогцолбор баригдаж, жуулчны баазууд өргөжих нь лавтай. Ийм байдлаар салбарын хөгжлөө сайд нь зураглажээ.
Аялал жуулчлалын оргил цаг ойртож байгаа энэ үед хамаг нөөц, боломжоо шавхах хэрэгтэй байдаг. Учир нь, жуулчдын дийлэнх нь зуны улиралд, тэр тусмаа ирэх сард илүү олноороо ирдэг. Энэ үе нь жилд ганцхан удаа тохиодог тул салбарынхан эрвийх, дэрвийхээрээ хөдлөхөөс аргагүй. Гэвч хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхэд хүрч байна. агаарын тээвэр аялал жуулчлалтайгаа хосолж чадахгүй, том зорилтууд зөвхөн уриа лоозон төдийгөөр хэмжигдэж, энэ байдлаар замхарч мэдэхээр байна. Миат компани л орон нутгийн болон олон улсын нислэгийн ачааны хүндийг нугалж яваа. Бусад авиа компаниудын хувьд их ачааллаас хуваалцаж ирсэн. Хангалттай хуваалцаж чаддаггүй. Тиймээс эрэлт нь нийлүүлэлтээсээ давсаар.
Хэрэв хөшигийн хөндийн шинэ нисэх буудал хуваарийнхаа дагуу өнгөрсөн онд ашиглалтад орчихсон бол энэ оны аялал жуулчлалын өнгийг маш өөдрөгөөр төсөөлж болох байлаа. Монголчуудын өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаас болж жуулчны урсгалыг нэмэгдүүлэх шинэ нисэх буудлын ашиглалтад орох хугацаа хойш сунасаар. онгоцны буудлын хүчин чадал аялал жуулчлалын хөгжилд ээлжит нэгэн саад тотгор болж байна.
Зам, тээвэр хөгжлийн яамны тоогоор 2013 оны 2017 онтой харьцуулахад зорчигч эргэлт 1.1 саяас 1.2 сая болж багахан өссөн. Нислэгийн нийт буулт, хөөрөлт 16.5 мянгаас 13.5 мянган болж буурсан байдаг.
Монголын аялал жуулчлалын холбооны хийсэн судалгаагаар, гаднаас ирж буй жуулчдад тулгардаг нийтлэг бэрхшээл нь нислэгийн давтамж хол, хүрэлцээ тааруу гэж хариулжээ. Ялангуяа, үүргэвчтэй аялагчдын хувьд аялал саатах гол шалтгаан нь энэ болдог аж.
Утаагүй үйлдвэрлэл, үл үзэгдэх экспорт хэмээн өргөмжлөх аялал жуулчлал асар том амбийц тээж яваа. Энэ нь жилд хүлээн авах гадаад жуулчдынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлэхэд чиглэж буй. Ингэснээр улсын төсөвт нэг тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж, нүүр бардам нэг сая жуулчин угтан аваад үдэн гаргах билээ. Тэгвэл энэ зорилтод хүрэхэд хамгийн том саад нь агаарын тээвэр болчихоод байгаа юм. Үүний дараа жуулчны баазын чанар, хүртээмж, үйлчилгээний стандарт анхаарал татна. Харин зочид буудлын үйлчилгээ, хүрэлцээ нийслэлд нүүр улайхааргүй болсон. Гэхдээ орон нутагт зочид буудлын хүрэлцээ тааруу хэвээр байна.
Тухайлбал, дорноговь аймагт хамрын хийд, энергийн төвийг дагаж шашны аялал жуулчлал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй. Хавар, намар тус аймгийг зорих дотоодын жуулчны урсгал эрс нэмэгддэг. Гэвч аймгийн төвд гарын таван хуруунд багтах зочид буудал байх жишээтэй. энэ байдлаас болоод иргэд автомашиндаа хоног төөрүүлэх, эсвэл гэр буудал сонгоход хүрдэг. Жуулчдын урсгал Монгол орныг зорин байгаа энэ үед холбогдох байгууллагууд нь өмнөх ажлаа сайжруулж, зочдод нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ төрөлжүүлэх шаардлага ургаж гарсан хэвээр байна.
Манай улсад жилд ойролцоогоор 400 гаруй мянган жуулчин ирдэг. Үүнийг нэг сая болгох нь шинэ зүйл биш ээ. Өмнөх Засгийн газруудын үед ч энэ талаар ёс мэт ярьдаг байлаа. Гэвч тэднээс үр дүн үзсэн нь үгүй. Тэр болгоны шалтаг, шалтгаан нь агаарын тээвэр болон аялал жуулчлалын өрсөлдөх чадвартай холбогддог. Монголын эдийн засгийн ээлжит чуулганаар хэлэлцсэн асуудлын нэг нь мөн энэ байсан юм.
Эдийн засагт 400 гаруй сая ам.долларын орлого төвлөрүүлдэг аялал жуулчлалаа өөд татах гэж Засгийн газар оролдлого хийж байгаа нь үнэн. Энэхүү санаачилга нь “гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д тусгалаа олж, цаасан дээр буучихлаа. Гэвч агаарын тээврийн салбарын өнөөгийн хүчин чадал аялал жуулчлалын том зорилгын өмнө хүч мөхөстөж байна. Нислэгийн тоо цөөн, зорчих тасалбар үнэтэй, үйлчилгээ сул гээд агаарын тээврийн салбарт хаягласан гомдол тасардаггүй.
Ялангуяа, жуулчны улирал гэж хэлдэг зуны гурван сард хүссэн дурын жуулчин Монголд ирнэ гэдэг багагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгөө үрсэн амаргүй даваа болдог. Тэдний хувьд мөнгөнөөс илүү цаг хугацаа, тав тух л хамгийн чухалд тооцогддог. Гэтэл манай улсын агаарын тээврийн салбарын нөөц, боломж жуулчдын таалалд нийцэж чадахгүй байсаар. Энэ байдлаас болоод л жуулчдаа бид алдаж байна. Жуулчин алдана гэдэг ашиг, орлогоо үргээж байгаа хэрэг юм.
Агаарын тээвэр дотор олон улсын нислэгээс гадна орон нутгийн нислэг жуулчдын хувьд томоохон сорилт болдог. Тухайлбал, Говь-алтай аймгийн Цогт сумын нутаг дахь ээж уул үзэх жуулчны хувьд ховд хүртэл нисэх шаардлагатай болж байна. Тэндээсээ автомашинаар алтай хот хүрнэ. Улаанбаатараас Говь-Алтай хүртэл шууд нислэг одоогоор байхгүй тул цаг хугацаа, мөнгөөрөө хохирч байж сая зорьсон газраа ирнэ. Орон нутаг руу Миат болон Hunnu аir, Aero Mongolia тогтмол нислэг үйлдэж буй. Гэхдээ аймгуудын төв рүү хийдэг нислэгийн давтамж хол байгаа нь мөн л аялал жуулчлалаа унагах аж. Олон ястны өлгий, баруун бүсийн тулгуур төв ховд аймагт гэхэд долоо хоногт хоёр удаа л нислэг байна. Гэтэл нислэгийн давтамж хол байгаа нь жуулчдад аяллаа төлөвлөхөд хүндрэл үүсгэдэг гол бэрхшээлд тооцогдох аж.
Өнгөрсөн онд 470 гаруй мянган жуулчин хүлээн авсан. Энэ нь 2016 онтой харьцуулахад 14 хувиар өссөн үзүүлэлт. Жуулчдын урсгалыг орноор нь авч үзвэл, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, АНУ, Герман, Франц голлож байна. Хоёр хөршийн жуулчид төмөр зам болон авто тээврээр зорчин ирж болно. Харин тив дамнан, улс алгасаж ирэх жуулчдын хувьд агаарын тээвэр гол унаа болдог. Тиймээс цаг алдалгүй шинэ нисэх буудлаа ашиглалтад оруулж, орон нутгийн нислэгийн давтамжаа ядаж зуны улиралд ойр болгочихвол жуулчдад илүү амар хялбар байхаар байна.