Тайм сэтгүүлийн редакц уйлж буй охин, түүн рүү харж буй Ерөнхийлөгч Доналд Трампын эвлүүлэг бүхий зургийг сүүлд гарсан дугаарынхаа нүүрэнд тавьжээ. Зургийн зүүн дээд буланд “Америкт тавтай морил” хэмээн бичжээ.
АНУ-ын эрх баригчдын хууль бус цагаачдын тухайд баримталж буй хатуу бодлого сэтгүүлийн энэхүү дугаарын гол сэдэв болжээ. Сэтгүүлч Карл Викийн тус сэтгүүлд бичсэн нийтлэлд АНУ-ын хэдэн зуун жилийн турш баримталж ирсэн хүмүүнлэгийн болон хүний эрхийн үнэт зүйлсийг Ерөнхийлөгч Д.Трамп үгүй хийж буй талаар онцолсон байна.
Өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хууль бус цагаачдыг гэр бүлийнхнээс нь салгахыг хориглосон зарлиг гаргасан
Америкийн эрх баригчдын барьж буй хатуу бодлогын дагуу өнгөрсөн хэдэн долоо хоногт Америкийн хилээр хууль бусаар нэвтэрсэн цагаачдын 2000 гаруй бага насны хүүхдийг эцэг эхээс нь салгасан нь олныг бухимдуулсан билээ.
Сэтгүүлч Карл Викийн бичсэнээр сүүлийн хагас жилд Д.Трамп сэтгүүлчид болон олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ “ардчилал” гэдэг үгийг 100 орчим удаа, “эрх тэгш байдал” гэсэн үгийг 12 удаа, “хүний эрх” гэсэн үгийг 10-хан удаа дурдсан гэнэ.
Америк-Мексикийн хил дээр уйлчихсан зогсож буй 2 настай охины зургийг World Press Photo уралдаанд нэг бус удаа түрүүлж байсан нэртэй зурагчин Жон Мур авсан аж. Сэтгүүлчдийн олж мэдсэнээр охины гэр бүлийнхэн Гондурасаас гаралтай гэнэ.
Болж буй үйл явдалтай холбоотойгоор хил дээр эцэг эх болон үр хүүхдээсээ салсан цагаачдад хууль эрх зүйн тусламж үзүүлэх зорилгоор хандив цуглуулж эхэлснээс хойш 10 сая ам. доллар цуглажээ.
Олон нийтийн бухимдал, олон улсын шүүмжлэл зэрэг нь өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хууль бус цагаачдыг гэр бүлийнхнээс нь салгахыг хориглосон зарлиг гаргахад хүргэсэн билээ.
Эх сурвалж: Lenta.ru