ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын албан ёсны төлөөлөгчийг Москвад хүлээн авч уулзан, тус улсын удирдагч Ким Жон Уныг ОХУ-д айлчлахыг урьжээ.
Кремлиэс гаргасан албан ёсны протоколд тэмдэглэснээр Ерөнхийлөгч В.Путин Хойд Солонгосын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намд хандан, “Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг ОХУ-д урьж буйг минь дамжуулж өгөхийг хүсч байна.” гэжээ.
Тэрээр Ким Жон Унтай Владивостокт ирэх 9-р сард болох Дорнын эдийн засгийн форумын үеэр уулзахыг санал болгосон байна.
Түүнээс гадна В.Путин Сингапурт болсон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтын үр дүнг сайшаан, хоёр удирдагчийн “сайн сайхны төлөө” гэсэн хүсэл зорилго, хоёр улсын тогтоосон харилцаа зэрэгт таатай хандаж буйгаа илэрхийлжээ.
Тэрээр ОХУ-ын зүгээс Хойд Солонгостой харилцаа тогтооход шаардлагатай бүх хүчин чармайлтаа гаргахад бэлэн гэдгээ мэдэгдсэн ба үүнд эдийн засгийн харилцаа ч мөн багтаж байгаа гэнэ.
Хойд Солонгосын төлөөлөгч Ким Ён Нам В.Путинд хандан, “Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсын Ардын их хурлын дарга, нөхөр Ким Жон Уны чин сэтгэлийн мэндийг дамжуулах хүндтэй үүргийг хүлээж байна.” хэмээн В.Путиныг ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд мөн хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулж буйд нь баяр хүргэсэн байна.
Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун улсынхаа эдийн засгийг сэргээхийн тулд бүх нөөц бололцоогоо ашиглах шинэ бодлого боловсруулж байгаа аж.
Эх сурвалж: CNN