УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар ЗГ-аас өргөн мэдүүлсэн “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
ЗГ-аас нэн яаралтай горимоор оруулж ирсэн энэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасныг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингэснээр асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжүүлэн хэлэлцэж байна.
Д.Эрдэнэбат, Тавантолгойг хувьчлах асуудлаарх АН-ын бүлгийн байр суурь гараагүй байна. Өнөөдөр нүүрсний үнэ өндөр байна. Энэ хувьцааны нэг үнэ ойролцоогоор 400 ам.доллар байгаа. IPO хийж байгаа үнэ нэг доллар байна. Зах зээл дээр хувьцааны үнэ унавал хариуцлагыг хэн хүлээх вэ? Ирэх даваа гарагт бүлгийн хуралдаанд энэ талаар мэдээлэл хийлгэе гэж Д.Сумъяабазар сайдыг урьж байна. Хувьцаа гаргахыг яаран дэмжих боломжгүй байна.
Д.Сумъяабазар, Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ сайн гэрэл гэгээтэй үеийг зөв ашиглаж, бүтээн байгуулалтыг эхлүүлье гэж байгаа юм. Энэ бол хувьчлал биш. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх том алхам болно гэж харж байна. Хувьцаатай холбоотой асуудлыг 120 тэрбум төгрөг гэж манай хэд тооны машин дээр бодоод яриад л байгаа. Маш олон үнэлгээтэй холбоотой асуудлаар 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй баг өдөр шөнөгүй ажиллаж байна. Ирэх даваа гарагийн өглөө бүх гишүүдийн өрөөнд нарийн мэдээлэлтэй танилцуулгыг хүргүүлж, ордын талаарх ойлголтоо нэгтгэнэ.
О.Баасанхүү, Яагаад заавал яаралтай горимоор хэлэлцэх болсноо тайлбарлаач? Ерөнхий сайд "Яаралтай" гэж бичихэд л яаралтай горимоор хэлэлцдэг юм биш. Яагаад ард түмнээрээ хэлэлцэж болдоггүй юм. Тавантолгойн ордын 30 хувь гэж хэдий хэмжээний хөрөнгө юм бэ? 134 тэрбум долларыг ордыг 2 тэрбумаар яагаад өгөх гээд байгаа юм.
Д.Сумъяабазар: Цаг хугацааны хувьд давчуу байгаа нь үнэн. Нүүрсний үнэ өсөлттэй байгаа энэ цаг үеийг ашиглая гэж байгаа юм. Энэ өсөлттэй байгаа он жилүүдэд ил тод, нээлттэй байж компанийн засаглалаа сайжруулъя гэж байгаа юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр зургаадугаар сарын 14-ний өдөр ороод бүрэн дэмжигдсэн. Хариу нь албажиж гараагүй байна. Ирэх даваа гарагт гарах юм. Өнөөдөр хулгай хийж, улс орныхоо эрх ашгийг хохироох гэж байгаа юм биш ээ, би хулгайч биш. Энэ төсөл дэмжигдээд ажиллавал улсын төсөвт жилдээ 400-гаас 1 тэрбум доллар орж ирнэ.
Ё.Баатарбилэг: Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудалд манай намын нөхөд байр суурь нэгтэй байгаа. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг болчих вий дээ. Яаралтай горимоор гээд сүүлийн үед нэлээд олон асуудлыг оруулж ирэх боллоо.
Яагаад 30 гэдэг тоо гараад ирэв?
Д.Сумъяабазар: Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орныхоо бүтээн байгуулалтын ажлуудыг явуулна гэж төлөвлөж байгаа. Алдаа гаргахгүйн тулд ажлын хэсэг нягт нямбай ажиллаж байна. 2011 онд гаргасан ТЭЗҮ, уурхайн нөөциын нэглсэн тайланг шинэчилж байна. эдгээр бүх материалыг нэгтгэж байна. 30 хувь гэдэг тоо 2010 оны УИХ-ын 39 дүгээр тогтоолд байдаг.
Т.Аюурсайхан: Би Эдийн засгийн байнгын хороонд тогтоолын төслийг дэмжээгүй санал өгсөн. Яагаад дэмжээгүй гэвэл дэндүү бага үнэлсэн байна.
Нарийн мэргэжлийн хүмүүс сууж үнэлгээг гаргаж байгаа. Уул уурхайн эдийн засаг бол маш өөр эдийн засаг байдаг. Энэ төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад итгэх итгэл сэргэнэ. Олон улсын стандартын дагуу компанийн засаглалаа сайжруулж, техник технологио сайжруулж, олон улсын стандартын дагуу ажиллах гэж байгаа юм. Энэ бол Оюутолгой төслөөс тэс өөр. Тавантолгойг улс өөрөө хөдөлгөж, хэрэгжүүлэх гэж байна.