Өнөөдөр баасан гараг. Ажлын сүүлийн өдөр. Урин дулаан цаг ирсэн учраас гэр бүл, найз нөхдөөрөө амралтын өдрүүдэд агаар салхинд гарч, хөдөө орон нутгийг зорих нь ихэсдэг.
Өнөөдөр эсвэл маргааш танд ийм төлөвлөгөө байгаа бол дараах бичлэгийг заавал үзээрэй.
Жилд зам тээврийн ослын улмаас 600 гаруй хүн амиа алддаг. Энэ тоо 60 биш зургаа биш ТЭГ байх ёстой.
Улсын хэмжээнд зам тээврийн осолд орсон хүмүүсийн 72 хувь нь, орон нутагт бүртгэгдсэн нийт зам тээврийн ослын 92.6 хувь осолд орох үедээ хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байна гэдгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик мэдээнд дурджээ. Зам тээврийн ослоор нас барсан хүмүүсийн 66 хувь нь орон нутагт, 34 хувь нь нийслэлд бүртгэгджээ.
Орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулан, хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг танаас хүсье.