ОХУ-д болж байгаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн эхний тоглолтуудыг АНУ-ын телевизээр үзсэн хүмүүсийн тоо дөрвөн жилийн өмнөхөөс 44 хувиар буурсан гэж “Nielsen” судалгааны байгууллага мэдээллээ.
Ялангуяа англи хэлээр эфирээ цацдаг “Fox” болон испани хэл дээрх “Telemundo” телевизийн үзэгчдийн тоо их хэмжээгээр буурчээ.
2014 онд “ESPN”-ийн дундаж хандалт 3.55 сая, “Univision”-ийнх 3.3 саяар хэмжигдэж байсан байна. Харин энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтуудын “Fox” телевизийн дундаж хандалт 1.98 саятай байгаа бол “Telemundo”-ийнх 1.87 сая байна. Дээрх хоёр телевиз ОХУ-ын болон 2022 оны Катарын элхийн аварга шалгаруулах тэмцээнийг АНУ-д шууд дамжуулах эрхийн төлөө нэг тэрбум ам.доллар төлжээ.
Дөрвөн жилийн өмнөх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын шигшээ баг хүчтэй өрсөлдсөн нь дотоодын үзэгчдийг татсан гэж ажиглагчид онцолж байна. Энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үзэгчдийн тоо буурсан нь АНУ-ын шигшээ баг Дэлхийн аваргын эрхээ авч чадаагүйтэй холбоотой гэж спортын шинжээчид тайлбарлаж байна.
Б.Ариунболд