ДАШТ-ий хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтууд өндөрлөх шатандаа орж байна. Олон сонирхолтой үр дүнгүүд энэ шатанд гарч байгаа бөгөөд эхний тойрогт өрсөлдөгч Панамын шигшээ багийг төвөггүй буулгаж авсан Бельги энэ удаа Африкийн төлөөлөл Тунистэй тоглох юм. Хоёр багийн тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
Хоёр багийн мэдээлэл
Бельгийн төвийн хамгаалагчид болох Винсэн Компани , Томаш Вэрмаелэн нарийн бэртэл хараахан эдгэрээгүй учраас мөн л өнөөдрийн тоглолтод оролцох боломжгүй. Тиймээс залуу хамгаалагч Дедрик Бояата дахин нэг удаа гарааны бүрэлдэхүүнд гарна.
Харин Тунисээс Английн эсрэг тоглолтод бэртэл аван талбайг орхисон Моёэз Хассэний бэртэл эдгэрээгүй тул өнөөдрийн тоглолтыг өнжинө.
Хоорондын тоглолт
Хоёр баг өмнө нь 3 удаа тааран тоглож тус бүр нэг нэг хожсон бол нэг тоглолт тэнцээгээр өндөрлөж байв.
Статистик мэдээлэл
- Хоёр баг хамгийн сүүлд 2014 онд тааран тоглоход Дрьес Мертенс гоолдож байв.
- 2002 оны ДАШТ-ий хэсгийн шатанд хоорондоо тоглож байсан бөгөөд 1-1 харьцаатай эвийн гэрээгээр өндөрлөж байсан юм.
- Бельги ДАШТ-ий хэсгийн сүүлийн 10 тоглолтдоо ялагдал хүлээгээгүй.
- Мөн Бельги сүүлийн 7 дэлхийн аваргад хэсгийн 2 дахь тоглолтдоо ялагдаагүй.
- Бельги ДАШТ-ээр эхний хагаст 11 гоол оруулаад байгаа.
- Тунисын шигшээ баг 1978 оны ДАШТ-ээс хойш 12 тоглолтд ялалт байгуулаагүй.
- Өнгөрсөн тоглолтод хаалгаа оносон нэг цохилт хийж гоол оруулсан.
- Тунисын баг 2006 оноос хойш анх удаагаа ДАШТ-д оролцож байна.
Л.Анхбаяр