“F” хэсгийн тоглолтууд өнөөдөр үргэлжлэн явагдах билээ. Тэмцээний нээлтийн тойрогт аваргыг хамгаалагч Германы шигшээ багийн эсрэг гайхалтай тоглолт үзүүлэн ялалт байгуулсан Мексикийн шигшээ баг өнөөдөр Азийн төлөөлөл Өмнөд Солонгосын шигшээ багтай тоглох юм.
Хэсгээс гарах болзлоо хангахын төлөө тоглох Мексик , хэсгээс гарахын төлөө тэмүүлж буй Өмнөд Солонгосын шигшээ багуудын тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
Хоёр багийн мэдээлэл
Мексикийн дасгалжуулагч Осарио өнөөдөр Германы эсрэг тоглосон бүрэлдэхүүнийг гаргахаар төлөвлөж байгаа аж.
Харин Солонгосын шигшээ баг өнөөдрийн тоглолтод хаалган дээр Жо Хён Вүүг тоглуулна хэмээн мэдэгдээд байна.
Хоорондын тоглолт
Хоёр баг өмнө нь 1998 оны ДАШТ-ий хэсгийн шатанд учраа таарч байсан ба Мексик 3-1 харьцаатай илүүрхэж байсан байна.
Статистик мэдээлэл
- Өмнөд Солонгосын шигшээ баг ДАШТ-ий сүүлийн 13 тоглолтынхоо 12т нь хаалгандаа гоол алдсан.
- Шведын эсрэг хийсэн нээлтийн тоглолтод хаалгаа оносон цохилтоос олон шар 2 хуудас хүртсэн.
- Өмнөд Солонгосын шигшээ баг ДАШТ-ий сүүлийн 7 тоглолтод ялалт байгуулаагүй. ( 2 тэнцээ , 5 ялагдал )
- Солонгос 3 дахь удаагаа Конкакаф бүсийн багтай тоглох гэж байна.
- Мексикийн шигшээ баг ДАШТ-д Азийн багтай хийсэн 3 тоглолтдоо бүгдэд ялалт байгуулж байсан.
- Мөн Мексик хэсгийн сүүлийн 18 тоглолтоос ердөө 2 ялагдал амссан.
- Мексикийн Рафэл Маркэс 5 ДАШТ-д оролцсон 3 дахь тоглогч болоод байна.
Л.Анхбаяр