2014 оны Дэлхийн аварга Германы шигшээ баг цомоо хамгаалахаар ОХУ-д газардсан ч нээлтийн тоглолтод Мексикийн өмнө өвдөг сөхөрсөн билээ. Гэхдээ Герман машинууд энэ удаа нэг тивийн төлөөлөл Шведын эсрэг тоглоход бэлэн болоод байна. Өнөөдрийн тоглолтод Германчууд заавал хожих даалгавартай талбайд гарах юм.
Хоёр багийн мэдээлэл
Шведээс нээлтийн тоглолтыг өнжөөд байсан Виктор Линдэлоф өнөөдрийн тоглолтыг гараанаас эхлүүлэхээр болсон байна.
Харин Германаас анх удаагаа том тэмцээнд оролцохоор ОХУ-д хүрэлцэн ирээд байгаа Боруссиа Дортмундын Марко Ройсыг дасгалжуулагч Иохам Лёв өнөөдөр гарааны бүрэлдэхүүнд гаргана.
Хоорондын тоглолт
Германы шигшээ баг 1978 оноос хойш 11 тоглолтын турш Шведын шигшээ багт хожигдоогүй. Швед хамгийн сүүлд 1978 онд Баруун Германы шигшээ багийг 3-1р буулган авч байв.
2012 онд 2 багийн хооронд 8 гоол орсон сонирхолтой тоглолт болж байсан бөгөөд 4-4р тэнцэж байсан юм.
Хоёр баг ДАШТ-д нийт 4 удаа тааран тоглож байсан юм. Герман 1934 , 1974 , 2006 онуудад хожиж байсан бол Швед 1958 онд болсон ДАШТ-д Германыг буулган авч байсан юм.
Статистик мэдээлэл
- Герман хамгийн сүүлд 1978 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтод ялагдал хүлээснээс хойш анх удаагаа Мексикт хожигдсон.
- Томаш Мюллэр ДАШТ-д хаалгаа оносон 14 цохилтынхоо 10ийг нь гоол болгоод байгаа.
- Шведын шигшээ баг ДАШТ-д цомыг хамгаалагчидтай 2 удаа тааран тоглож ялалт байгуулж байв.
- Өнгөрсөн тоглолтод Өмнөд Солонгосын хаалганд оруулсан гоол нь Шведын 3р сараас хойш оруулсан анхны гоол болсон.
Л.Анхбаяр