Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн томоохон түүхэн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
11 НАСТАЙ ХҮҮ СУРГУУЛИЙНХАА ГАДАА ТОГЛОЖ БАЙГААД АМИА АЛДЛАА
Шинэ долоо хоног Монголчуудыг харамсалтай мэдээгээр угтлаа. 11 настай хүү сургуулийнхаа гадна талбайд хөл бөмбөг тоглож байгаад амиа алдсан эмгэнэлт явдал хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлсэн. Учир нь хүүхдэд хамгийн аюулгүй, ээлтэй орчин байх ёстой сургууль, сургуулийн орчим эсрэгээрээ хүүхдийн амь насанд аюул учруулсан явдал байв. Хүүгийн амиа алдсантай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнийг хариуцлага алдсан хэмээн ажлаас халсан юм.
Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын хуралдааны үеэр танилцуулга хийсэн юм. Энэ үеэр “Монгол Улсын Засгийн газар хүүхэд сургуулийн орчиндоо аюулгүй байх тал дээр анхаарч ажиллана. Цаашид сургуулийн орчны бүрэн бүтэн байдалд нэгдсэн үнэлгээ хийх цаг болсон. Тиймээс хяналт шалгалт хийж, бүрэн бус тоног төхөөрөмжтэй сургуулиудын жагсаалтыг гаргана” гэдгээ илэрхийлэв.
Хэдий сургуулийн орчин тойрны аюулгүй байдлыг шалгахаар болсон сайн хэрэг ч заавал бяцхан хүүгийн амийг авсны дараа ухаарах ёстой байсан гэж үү. Хариуцлага гэдэг зүйл хэзээ бий болж, хэзээ бид үр хүүхдээ аюулгүй, ээлтэй орчинд сэтгэл амар амьдруулах вэ?
2022 ОНД АШИГЛАЛТАД ОРОХ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ШАВЫГ ТАВИЛАА
Өнгөрч буй долоо хоногт болсон онцлохгүй өнгөрч болохгүй нэг үйл явдал бол Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавьсан явдал байв.
Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байгаа юм.
БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай хийнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголчуудын хувьд олон жил хүсэн хүлээсэн газрын тосны үйлдвэртэй болох хүсэл бодит биеллээ олж, өнөөдөр үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлж байна гэдгийг нээлтийн үеэр онцолсон.
БӨХЧҮҮДИЙН МАРГААН ЭЦЭСТЭЭ ТУЛЛАА
Тэргүүний суудал булаацалдаж байсан бөхийн холбоодын маргаан энэ долоо хоногт эцэстээ тулав. УИХ-ын гишүүд хүртэл энэ асуудалд оролцож, А.Сүхбат хоёр холбоо эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцсон хэдий ч Дархан аварга Б.Бат-Эрдэнээс болоод больсон, баяр наадмын үеэр үймээн самуун дэгдэж, чансаа өндөр бөхчүүд барилдахгүй дээрээ тулж магадгүй талаар Төрийн ордонд мэдээлэл хийв. Ингэхдээ энэ хариуцлагыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үүрэх ёстой хэмээн мэдэгдээд амжив. Харин үүний хариуд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд бөхчүүдийн дунд үүсээд байгаа маргааныг эцэслэхийн тулд “эсрэг” талынханд олон удаа буулт хийж байгаа гэдгээ хэлсэн юм.
Бөхийн холбооны маргааныг үргэлжлүүлэн Дархан аварга Х.Баянмөнх лхагва гарагт Допингийн эсрэг төвийн удирдлагуудыг бөхчүүдийн дарамталж, шантаажилж байна хэмээн Авлигатай тэмцэх газарт өгсөн юм. Энэ үеэрээ мөн л үндэсний их баяр наадмын үеэр үймээн самуун үүсэж магадгүй гэсэн үгсийг хэлж байв.
Харин өчигдөр буюу баасан гарагт Бөхийн өргөөнд дахиад л ноцтой байдал үүссэн юм. Хаалга нь түгжээтэй Бөхийн өргөөний хаалгыг эвдэж, орох гэсэн оролдлого гарсны улмаас Бөхийн өргөөг дахин хамгаалалтад авсан юм.
Монголын үндэсний бөхийн холбоо Б.Бат-Эрдэнэ, Л.Чинбат гэсэн хоёр тэргүүн, хоёр тамгатай болоод байгаа асуудал үргэлжилсээр, бөхчүүд хагаралдаж, нэг нэгэндээ бичиг цаас шидэлцсээр хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Монголын үндэсний бөхийн холбооны асуудал, бөхчүүдийн талцал эцэстээ улстөрчдийн дундах тэмцэл болоод байна. Ингээд өнөөдөр Төрийн ордонд зэргэлдээ суудаг улстөрчид хэвлэлээр нэгнийгээ буруутгаж, би чи хүртлээ маргалдаж байгаагийн цаана Бөхийн өргөөг авах гэсэн тэмцэл явагдаж байна гэж хардахад хүргээд байгаа юм.
ЭМЧ НАР УЛС ДАЯАР АЖИЛ ХАЯХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ
Эрүүл мэндийн салбарынхны цалингаа нэмүүлэх гэсэн тэмцэл энэ долоо хоногт нэлээн хурцдав. Бүтэн гурван сарын хугацаанд жагсаж, үсээ хусч, ес хоног суулт хүртэл хийн үзэл бодлоо илэрхийлж буй энэ салбарынхан энэ өнгөрсөн пүрэв гарагт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан хийж, салбарын сайдыг нь огцрохыг шаардсан юм.
Учир нь өнгөрсөн хугацаанд цалингаа нэмүүлэхээр Эрүүл мэндийн сайдтай хийсэн гурван талт хэлэлцээрийг нь ХНХ-ын сайд С.Чинзориг бүртгэхээс татгалзсан тул түүнтэй уулзахаар 07.00 цагаас хойш түүнийг ажлынх нь гадаа хүлээхээр болжээ. Гэвч тухайн өдөр С.Чинзориг эмнэлэгт хэвтсэн байсан тул уулзаж чадаагүй. Цуглаантай холбоотойгоор ХНХЯ-ныхан хаалгаа барьж, дөрвөн цагийн дараа Төрийн нарийн бичгийн дарга нь цуглаан хийгчдийн төлөөлөлтэй уулзсан. Гэвч тэдний хүсэлтийг бичгээр авч, бичгээр хариу өгнө гэсэн нааштай бус хариуг өгчээ.
Иймд эрүүл мэндийн салбарын ажилчдын төлөөлөл баасан гаргаас эхлэн ажил хаях хүсэлтээ өгөхөөр болсон юм. Хүсэлт өгснөөс хойш тав хоногийн дараа ажил хаях нөхцөл үүсэх бөгөөд ирэх долоо хоногоос эхлэн улс даяар ажил хаялт хийх нөхцөл нь бүрдсэн гэдгийг Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Мягмар мэдэгдсэн юм. Тэд ажлаа хийж мэддэггүй сайдаа огцруулах хүсэлтийг ч УИХ-ын даргад өгнө гэдгээ мэдэгдсэн. Мөн жирийн иргэдийн эрх ашгийн ажиллаж чадахгүй байгаа МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг огцрохыг ч мөн шаардаад байгаа юм.
Эрүүл мэндийн салбарынхан тэр дундаа сувилагч нар ачаалал өндөртэй, тодруулбал арав дахин ачаалалтай ажиллаж байгаа ч өдөрт 12-13 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна гэдгийг цуглааны үеэр хэлж байв. Эмч, сувилагч нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр хийсэн хэлэлцээрээр тэдний цалинг нэмэхэд 13.8 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж.
АЛДААТАЙ ҮГС БАЯРТАЙ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн гаргасан "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь" номын нээлт энэ долоо хоногт боллоо.
Монгол Улс 1983 оноос хойш Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”, 18 мянган үгтэй толь бичгийг хэрэглэж буй. Харин Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс гарч буй "Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номд 37486 үг орсон бөгөөд 6000 орчим гадаад үгээс шигшиж 1000 гадаад үгийг номд оруулжээ.
Ном хэвлэгдэн гарснаар 1941 оноос хойш гарч байгаа монгол хэлтэй холбоотой маргаан шийдэгдэж байгаа аж. Учир нь ном бүтээхэд бүх салбарын эрдэмтэн, багш нарыг хамруулж, өмнө нь маргаантай байсан дүрэм, үгсийг нэгтгэж чадсан байна.
Бүжин үү бөжин үү, шавж уу шавьж уу хэмээн эргэлзэж байвал та
“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номыг
- PDF хэлбэрээр татаж унших бол ЭНД
- Онлайн хэлбэрээр татаж авах бол ЭНД
- Үг бүрийг онлайн хайж хэрэглэх бол ЭНД
- Android үйлдлийн системтэй утсандаа апликейшн хэлбэрээр татаж суулгахыг хүсвэл ЭНД
- “Kindle” төхөөрөмжиндөө суулгахыг хүсвэл ЭНД дарж тус, тус хэрэглэнэ үү.
- Мөн “IOS” үйлдлийн системтэй утсанд суулгах боломжтой болгохоор хүсэлт явуулсан тул ойрын хугацаанд “AppStore” цэснээсээ татаж авч эргэлзээгээ тайлах юм байна.