БНСУ, Мексикийн шигшээ багууд хэсгээс гарах тоглолтоо дөнгөж сая Ростов цэнгэлдэх хүрээлэнд хийлээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ОХУ-д айлчилж байгаа тул эхнэрийн хамт тоглолтыг үзэв.
Хоёр баг хамгийн сүүлд 1998 оны ДАШТ-д тоглож, 3:1-ээр Мексикчүүд ялалт байгуулсан байна. Сүүлийн ДАШТ-үүдэд хоёр баг хоёул оролцсон ч учраа таарч байгаагүй юм.
Мексикийн тамирчин Карлос Вела торгуулийн цохилт гүйцэтгэж, 27 дахь минутад Солонгосын залуу хаалгачийг хуурч чадсан юм. Хоёр дахь гоолыг Хернандес 65 дахь минутад оруулав. Шүүгчийн сунгасан 5 минутын 3 дахь минутад Сон Хён Мин гоол оруулав. Тэрээр шигшээ багийн тоглолтдоо 69 дэх удаа оролцон, 22 дахь гоолоо орууллаа. Түүний 9 дэх удаагийн цохилт амжилттай болсон юм.
БНСУ-ын шигшээ эхний тоглолтдоо ялагдсан бол Мексикчүүд Германы шигшээг 1:0-ээр буулган авсан. Тоглолтын агуулгаар Мексикчүүд илт давуу байсан юм. Ийнхүү тэд хэсгээсээ гарах боломжоо бататгав. Мексикийн дасгалжуулагч тоглолтын өмнө "Бид энэ удаад давшиж тоглоно" гэсэн нь ч биеллээ.
Нэг цагийн дараа F хэсгийн дараагийн тоглолт Герман-Шведийн хооронд болно.