ДАШТ-ий хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолт өнөөдөр шөнө 02:00 цагт Казань Арэна цэнгэлдэх хүрээлэнд Польш болон Колумбын шигшээ багуудын хооронд явагдах юм. Хоёр багийн тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
Хоёр багийн мэдээлэл
Эхний тойрогт Японы эсрэг тоглолтыг өнжсөн Колумбын шигшээ багийн од Хамэс Родригэз өнөөдрийн тоглолтод оролцох боломжтой. Харин Польшийн шигшээ багаас Дэвид Ковнацки гарааны бүрэлдэхүүнд гарах магадлал өндөр байна. Мөн хамгаалагч Камил Глик тоглолтын өмнөх бэлтгэлд хамрагдаад байгаа учир өнөөдрийн тоглолтод оролцох боломжтой
Хоорондын тоглолт
Хоёр баг өмнө нь 2006 онд нөхөрсөг тоглолтын хүрээнд учраа тааран тоглож Колумб 2-1 харьцаатай илүүрхэж байв.
Холбоотой статистик
Колумбын шигшээ баг ДАШТ-ий хүрээнд Европын багуудын эсрэг 9 удаа тоглохдоо 2 хожиж байсан.
Польшийн шигшээ баг ДАШТ-ий сүүлийн 9 тоглолтынхоо 7д нь ялагдал хүлээсэн.
Польшийн шигшээ баг хамгийн сүүлд 1986 оны ДАШТ-ээр Португалын эсрэг тоглолтод хаалгаа хуурай манасан.
Польшийн довтлогч Робэрт Левандовски шигшээ багийнхаа төлөө сүүлийн 16 тоглолтод 21 гоол оруулаад байна.
Колумбын шигшээ баг хамгийн сүүлд 1994 оны ДАШТ-ий нээлтийн 2 тоглолтод ялагдал хүлээсэн.
Колумбын шигшээ баг ДАШТ-ий сүүлийн 19 тоглолтод гоол оруулсан.
Санчес Колумбын шигшээ багийн түүхэнд ДАШТ-ээс улаан карт хүртсэн анхны тоглогч.