ДАШТ-ий сүүлийн буюу “Н” хэсгийн хоёр тоглолт өнөөдөр явагдсанаар хоёрдугаар тойргийн тоглолтууд өндөрлөх хуваарьтай байгаа билээ. 20:00 цагаас эхний тойрогт чухал өрсөлдөгч нараас оноо авч чадсан Япон болон Сенегалын шигшээ багууд хэсгээс гарахын төлөө тоглох юм. Хоёр багийн тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
Хоёр багийн мэдээлэл
Японы шигшээ багаас Шинжи Оказаки болон Кэйсүкэ Хонда нар өнөөдрийн тоглолтод сэлгээнээс оролцох боломжтой. 2 тоглогч Колумбын эсрэг тоглолтыг өнжөөд байсан билээ.
Харин Сенегалын шигшээ баг Польштой хийсэн тоглолтын бүрэлдэхүүнд ямар нэгэн өөрчлөлт хийхгүй хэмээн дасгалжуулагч мэдэгдээд байгаа.
Хоорондын тоглолт
Хоёр баг хоорондоо 3 удаа таарч тоглон Сенеглын ялалтаар өндөрлөж байсан.
Холбоотой статистик
Японы шигшээ баг өнөөдрийн тоглолтод ялалт байгуулж чадвал ДАШТ-ий нээлтийн 2 тоглолтод хожил авсан анхны Азийн баг болно.
Японы шигшээ баг ДАШТ-д Африкийн багийн эсрэг 3 тоглохдоо хоёрт нь ялалт байгуулж байсан.
Японы шигшээ баг Колумбын эсрэг тоглолтын хоёрдугаар хагаст 377 амжилттай дамжуулалт хийсэн нь тэргүүлэх үзүүлэлт.
Кэйсүкэ Хонда шигшээ багийнхаа төлөө сүүлийн 8 тоглолтод 6 гоолд оролцоод байна. ( 3 гоол , 3 дамжуулалт )
Сенегалын шигшээ баг ДАШТ-д хийсэн тоглолтынхоо 50 хувьд нь ялалт байгуулаад байна.
Сенегалын шигшээ баг ДАШТ-д анх удаагаа Азийн багийн эсрэг тоглоно.
Африкиас 1990 онд Камерун , 1998 онд Нигерын шигшээ багууд ДАШТ-ий нээлтийн тоглолтод ялалт байгуулж байсан.