Тунисын шигшээ багийг эхний тойргийн эцсийн мөчид буулган авч, хар цувралаа зогсоосон Английн шигшээ баг ДАШТ-д оролцож буй Панамын багийг 6:1 хожлоо.
Ингэснээр тэд хасагдах шатанд шалгарах эрхтэй болж байна.
Тоглолтын нэгдүгээр үед Английн баг 5 оноо хэдийнэ аваад байв. Английн хамгаалагч Жон Стонес хоёр гоол, довтлогч Харри Кэйн хоёр гоол, Лингард нэг гоол оруулсан бөгөөд эхний 45 минутад таван гоолыг Панамын хаалганд хийсэн юм.
Хоёрдугаар үеийн 61 дэх минутад Харри Кэйн дахин нэг гоол оруулснаар тооны харьцааг 6:0 болгов.
Хэдийгээр Панамын шигшээ баг ганц ч оноо аваагүй ч бууж өгөөгүй гэдгээ харуулсаар байлаа. Тооны харьцаа 6:0. Гэсэн ч тэд анхныхаа ДАШТ-аас оноо авах хүсэл тэмүүллээ орхисонгүй. Тийм ээ, хэзээ ч бууж өгч болохгүй гэдгийг Панамын шигшээ багийнхан энэ удаагийн тоглолтоор харуулж чадлаа. Анх удаа ДАШТ-д орсон Панамын баг 77.45 минутад эхний гоолоо оруулж, цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчдээ огшоож, уйлуулж чадлаа.
Тоглолтын үндсэн цаг дуусахад тооны харьцаа 6:1 байсан бөгөөд нэмэлт дөрвөн минутыг өгсөн.
Английн шигшээ багийн довтлогч Харри Кэйн өнөөдрийн тоглолтод гурван гоол оруулснаар мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.