ДАШТ-ий сүүлийн буюу “Н” хэсгийн хоёр тоглолтын нэг болох Япон, Сенегалын шигшээ багийн тоглолт Екатеринбург аренад болж, тэнцээгээр өндөрлөлөө.
Эхний тойрогт чухал өрсөлдөгч нараас оноо авч чадсан Япон болон Сенегалын шигшээ багууд хэсгээс гарахын төлөө чухал тоглолтыг хийсэн нь энэ.
Тоглолтын 11 дэх минутад Сенегалийн багийн довтлогч Садио Мане тоглолтын тооны харьцааг 1:0 болгосон. Харин тоглолтын 33.25 минутад Японы шигшээ багийн хагас хамгаалагч Такаши Инүй багийнхаа эхний оноог авч, тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн.
Такаши Инүй тоглолтын 63 дахь минутад дахин оноо авахад тун дөхсөн ч амжилтгүй болсон.
71 дахь минутад Сенегалийн шигшээ багийн хамгаалагч Моусса Ваги тоглолтын харьцааг 2:1 болгон өөрчилсөн юм.
78 дахь минутад Кэйсүкэ Хонда тооны харьцааг 2:2 болгон тэнцүүлж, Екатеринбург аренад цугласан нутагт нэгтнүүдээ баярлуулж чадлаа.
Япон, Сенегалын багууд өнөөдрийн тоглолтод тэнцсэнээр хэсгээ 4, 4 оноогоор тэргүүлж эхэллээ.