ДАШТ-ий хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолт 02:00 цагт Казань арена цэнгэлдэх хүрээлэнд Польш болон Колумбын шигшээ багуудын хооронд болж, Колумбын шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө.
Хоёр баг анх удаа ДАШТ-д учраа таарч буй бөгөөд энэ удаагийн тоглолт тэдний хувьд тун чухал тоглолт байсан. Харамсалтай нь Польшийн шигшээ баг, хөгжөөн дэмжигчид нь тоглолтыг нулимстай нүдтэй өндөрлүүлсэн юм.
Тоглолтын эхний гоолыг Колумбын шигшээ багийн хамгаалагч 23 настай Ерри Мина 42 дахь минутад оруулсан.
Тоглолтын 72 дахь минутад Колумбын шигшээ баг тооны харьцааг 2:0 болгож чадлаа. Колумбын багийн довтлогч Радамел Фалкао хоёр дахь гоолыг оруулсан бол үүнээс дөрвөн минутын дараа Жуан Куадрадо гурав дахь гоолыг оруулж, Польшийн багт хүнд цохилт өгсөн.
Сонирхуулахад, Колумбын шигшээ баг ДАШТ-ий хүрээнд Европын багуудын эсрэг 9 удаа тоглохдоо 2 хожиж байсан бол Польшийн шигшээ баг ДАШТ-ий сүүлийн 9 тоглолтынхоо долоод нь ялагдал хүлээсэн байна.