Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 24606 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1481, архидан согтуурсан 4285 дуудлага мэдээлэл байна.
Согтуутай холбоотой дуудлага, мэдээллийн 3272 буюу 86.4 хувь нь зөрчлийн шинжтэй, 667 буюу 13.1 хувь нь хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн, 23 буюу 0.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээллүүд байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/520 тоот захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор энэ сарын 10-ны өдрөөс Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Хар усан тохойгоос Маршал, Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэлх маршрутын дагуу гэмт хэрэг, зөрчил, иргэдийг усанд осолдохоос урьдчилан сэргийлж завьт эргүүл ажиллуулж байна.
“Камержуулалт-2” болзолт уралдааныг хоёр сарын хугацаатай зохион явуулж гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг, үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд 2530 хяналтын камерыг байршуулаад байна” гэж танилцуулав.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2552 дуудлага мэдээлэл хүлээн авч 753 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 123 бүртгэгдэж байна. Гудамж замд хийсэн шалгалтаар өнгөрсөн оны мөн үед нийт 31647 зөрчил илрүүлж байсан бол энэ оны мөн үед 39357 зөрчил илрүүлж 24.4 хувиар өссөн дүнтэй байна” гэж Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд мэдээллээ.