“Apple” болон “RapidSOS” байгууллагууд хамтран ажиллаж байгаа бөгөөд 911 руу залгасан тохиолдолд автоматаар таны байршлыг тогтоодог болно.
Энэхүү шинэ системийн дагуу яаралтай тусламжийн дуудлага хийсэн үед “Iphone” байршлыг тогтоож таны мэдээллийг “RapidSOS” компани руу илгээнэ. Харин тус компани яаралтай тусламжийн төв рүү мэдээллийг явуулах юм.
Энэ нь түргэн тусламжийн мэдээллийг яаралтай хүргэж, жилд ойролцоогоор 10 мянган хүний амийг аврах хүчин чадалтай гэж засгийн газрын судалгааны үндсэн дээр тооцоолжээ.
Тус үйлчилгээг оны сүүлээр шинэчлэх бөгөөд IOS12 системийг суулгасан хэрэглэгчид ашиглах боломжтой.
Үндэсний аюулгүй байдлын холбооны мэдээлснээр 911 руу залгаж байгаа иргэдийн 80 гаруй хувь нь гар утсаараа дамжуулан дуудлага өгчээ.
Эх сурвалж: Time.com