“F” хэсгийн тэргүүлэх боломжтой байгаа Мексик болон хэсгээс гарах боломжтой байгаа Шведын шигшээ багуудын тоглолт өнөөдрийн хамгийн ихээр сонирхол татаж буй тоглолтоор нэрлэгдээд байгаа билээ. Мексикийн шигшээ баг тэнцэхэд хэсгийн тэргүүн байраар шалгарах бол Швед хожиж байж гэмээн дараагийн шатанд шалгарах боломжтой болох юм.
Хоёр багийн мэдээлэл
Мексикийн дасгалжуулагч Хуан Карлос Осарио өнөөдрийн тоглолтод хэд хэдэн өөрчлөлт хийхээ мэдэгдээд байна.
Харин Шведээс өнөөдрийн тоглолтод Сэбэстиан Ларссон , Виктор Клаессон , Албин Экдал нар оролцох боломжгүй.
Хоорондын тоглолт
Өнөөдөр хоёр баг 10 дахь удаагаа тоглох бөгөөд өмнө нь ДАШТ-ий хүрээнд нэг удаа тоглож байсан байна. 1958 оны ДАШТ-д хоёр баг таарч тоглоход Швед 3-0 харьцаатай илүүрхэж байсан байна.
Холбоотой статистик
Хоёр багийн хооронд болсон сүүлийн 5 тоглолтод Мексик 2 хожиж , Швед нэг хожсон бол 2 тоглолт тэнцээгээр өндөрлөж байв.
Хавьер Эрнандэс өнгөрсөн тоглолтод гоол оруулсанаар Мексикийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг 50 гоолтойгоор тэргүүлэх болсон.
Мексикийн шигшээ баг ДАШТ-д хэсгийн бүх тоглолтондоо ялалт байгуулж байгаагүй.
Хавьер Эрнандэсын гоолуудын 96 хувь нь торгуулийн талбай дотроос орсон.
Мексикийн шигшээ баг ДАШТ-ий хэсгийн сүүлийн 19 тоглолтод ердөө 2 хожигдсон.
Өнгөрсөн тоглолтод Швед 1990 оны ДАШТ-ээс хойш анх удаагаа хэсгийн шатанд ялагдал хүлээсэн.
2 дахь удаагаа Дэлхийн аваргад оролцож байгаа Ола Тойвонэн 2 ДАШТ-д хийсэн 2 дахь цохилтоороо Германы хаалганд гоолдож чадсан.
Шведын шигшээ баг ДАШТ-ий сүүлийн 13 тоглолтод 4 хожиж , 5 тэнцэж , 4 хожигдоод байгаа.