Дэлхийн 5 удаагийн аваргууд өнөөдөр шөнө маш том шалгалт өгнө. Хэсгийнхээ амаргүй өрсөлдөгч гэдгээ батлан харуулаад буй Сербийн шигшээ баг болон Бразилын шигшээ багууд хэн нь хэсгээс гарах вэ гэдэг асуултын хариултыг өгөхөөр талбай дээр гарах бөгөөд хоёр багийн аль хожсон нь хасагдах шатанд тоглох эрхтэй болох юм.
Бразил өнгөрсөн тойрогт Коста Рикаг буулган авсан гарааны бүрэлдэхүүнийг өнөөдөр ч мөн ашиглана. Дуглас Коста болон Данило нар өнөөдрийн тоглолтод оролцох боломжгүй. Сербийн шигшээ багт ямар нэгэн томоохон асуудал байхгүй бөгөөд өнөөдрийн тоглолтод багийн гол тоглогчид бүгд гараанаас тоглолтыг эхлүүлэхээр болсон байна.
Хоорондын тоглолт
Серби бие даасан улс болсон цагаас хойш 2 баг 2014 онд нөхөрсөг тоглолтын хүрээнд учраа тааран тоглож байсан. Тухайн тоглолт 1-0 харьцаатай Бразилын хожлоор өндөрлөж байсан.
Холбоотой статистик
Александар Митрович 2018 он гарсанаас хойш 26 тоглолтод 18 гоол оруулаад байна.
Сербийн шигшээ баг тусгаар улс болсон цагаас хойш ДАШТ-ий хасагдах шатанд шалгарч байгаагүй. Хамгийн сүүлд 1998 онд Югославын шигшээ багтай хасагдах шатанд шалгарч байв.
Коста Рикаг 1-0 харьцаатай хожсон хожил Сербийн Дэлхийн аваргын түүхэн дэх анхны 3 оноо болсон.
Бразил бүх тэмцээнийг оролцуулаад сүүлийн 13 тоглолтод ялагдал хүлээгээгүй.
Филиппэ Коутиньо шигшээ багийнхаа төлөө сүүлийн 3 тоглолтод гоолдоод байна.
Нэймар шигшээ багийнхаа төлөө сүүлийн 17 тоглолтод 10 гоол , 8 гоолын дамжуулалт өгөөд байгаа.
Мөн Бразилын бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтад 56 гоолтойгоор Роналдо (62) , Пэлэ (77) нарын араас гуравдугаар байранд бичигдэж байна.
Энэ удаагийн ДАШТ эхэлсэнээс хойш Бразил эхний хагаст хаалгаа оносон ердөө нэг цохилт хийгээд байна.