“F” хэсгийн Мексик болон Шведийн шигшээ багуудын тоглолт өнөөдрийн хамгийн ихээр сонирхол татаж буй тоглолтуудын нэг байлаа. Шведүүд Мексикийн багийг 0:3 харьцаагаар ялснаар хэсгээ тэргүүлэн шөвгийн 16-д шалгарлаа.
Тоглолтын 50 дахь минутад Шведийн хамгаалагч Людвиг Августинссон гоол хийснээр тооны харьцааг 0:1 болгосон бол багийн ахлагч Андреас Гранквист 62 дахь минутад хоёр дахь гоолыг хийн 0:2 болгосон юм.
Харин гурав дахь гоолыг Мексикийн хамгийн залуу тоглогч болох Эдсон Алварез маш харамсалтай үйлдэл гаргаж өөрийн хаалганд гоол (автогоол) хийн тооны харьцааг 0:3 болгосон. Ингэснээрээ Шведүүдийн хувьд энэ нь 1994 онд АНУ-д болсон ДАШТ-ээс хойш авч байгаа анхны гурван гоол нь боллоо.
Харин Эдсон Алварезийн өөрийн хаалганд хийсэн санамсаргүй үйлдэл энэ жилийн ДАШТ-д хийгдэж буй 7 дахь гоол болж 1998 оны Францын ДАШТ-ий 6 гоол байсан рекордыг эвдээд байна.
Сонирхуулахад, өмнө нь хоёр багийн хооронд болсон сүүлийн 5 тоглолтод Мексик 2 хожиж, Швед нэг хожсон бол 2 тоглолт тэнцээгээр өндөрлөж байсан юм.