Улаанбаатараас Дархан-Уул аймаг руу явах 200 км замын эвдрэл, энхэл донхол хэрээс хэтэрч, авто осол тасралтгүй гарах эрсдэлт нөхцөл үүсээд байна. Одоогоос нэг жилийн өмнө буюу 2017 оны зургаадугаар сард Дарханы замыг дөрвөн эгнээтэй болгож, стандарт хангасан нэгдүгээр зэрэглэлийн зам тавьж, 2018 онд ашиглалтад оруулна хэмээн замын ажлын нээлтийг хийж байсан. Гэвч ажил эхэлсэнгүй, зам урьдынхаасаа улам их эвдэрч, тус замаар зорчих нь үхэл, амьдралтай тэмцэх мэт амаргүй даваа боллоо.
Зам тээвэр, хөгжлийн яамнаас гаргасан судалгаагаар өндөр ачаалалтай үед өдөрт 7000 машин, жирийн үед дунджаар 3000-4000 машин зорчдог энэ замд 2017 онд авто ослоос болж хүний амь хохирсон, хүнд гэмтэл авсан 34 осол гарсныг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Харин 2016 онд энэ замд 165, 2015 онд 57 осол гарч, зорчигчид хүнд, хөнгөн гэмтэл авсан байна. Удахгүй улсын баяр наадам болно. Тус замаар зорчих хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ, осол гарах эрсдэл ч тэр хэрээр нэмэгдэнэ.
Дарханы замд хурд хэтрүүлснээс бус хоёр эгнээ энэ нарийн замд нүх, ангал тойрч явсаар осол гаргах нь ихэссэн хэмээн жолооч нар бухимдах боллоо. 2000 онд засвар шинэчэл хийснээс хойш 18 жил "гар хүрээгүй" Дарханы замд цөөхөн монголчууд үрэгдсээр байх уу.
GoGo.mn сайтын гэрэл зурагчин Д.Жавхлантөгс, зураглаач Э.Батзавъяа нар Дарханы замын байдлыг дурандаа буулгасныг хүргэж байна.
Х.ОРГИЛ-ЭРДЭНЭ: ДАРХАНЫ ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛ 2019 ОНД ЭХЭЛНЭ
Дарханы замын ажил яагаад зогссон талаар Зам тээвэр, хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнээс тодрууллаа.
-Дарханы замын барилгын ажлын нээлтийн туузыг хайчилж байсан ч ажил яагаад явагдсангүй вэ?
-Дарханы замыг концессийн гэрээгээр барихаар болж, гэрээ байгуулан 2017 оны зургаадугаар сард замын ажлын нээлтийг хийсэн. Гэвч замын ажлын төлбөрийг улсын төсөвт дарамт учруулна гэж үзээд хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр гүйцэтгэхээр болсон. Ингээд Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр бариулахаар, эхний хэлэлцээрүүдийг Азийн хөгжлийн банктай хийгээд байна.
Энэ хөрөнгөөр Улаанбаатараас Дархан-Алтанбулаг чиглэлийн замын шинэчлэхээр шийдвэрлэсэн. Дархан хүртэл 204 км, цаашаа Алтанбулаг чиглэлд үзэгдэх орчин хязгаарлагдмал, өгсүүр газруудыг засварлахаар Азийн хөгжлийн банктай эхний хэлэлцээрүүдийг хийж байна.
-Тэгэхээр замын ажлыг хэзээ эхэлнэ гэсэн үг вэ?
-Зөвлөх багийг байгуулна, гүйцэтгэгчийг тодруулна гэх мэт ажлууд явсаар 2019 оноос замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
-Дарханы замд одоо ямар ажил явагдаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар Дархан, Баянчандманийн Авто зам засвар, арчлалтын компаниуд хариуцан замын эвдрэлүүдийг засаж, долоодугаар сарын 1-ний дотор хүлээлгэх өгөхөөр ажиллаж байгаа. Энэ ажлыг 1.6 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтээр хийж байна гэв.
2017.6.21-ний өдөр болсон ДАРХАНЫ ЗАМ-ын ажлын нээлтийн сүрт мэдээг ЭНД-ээс харна уу.
ГЭТЭЛ ОДОО БАЙГАА НЬ... /2018.06.28-ны өдөр/