“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” -ийн дөрөв дэх шатны үнэлгээг баталгаажуулж, дараагийн үе тутмын санхүүжилтийг Монгол Улсад олгохоор Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл шийдвэрлэлээ.
Энэ удаад 36.9 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэснээр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсад олгохоор баталсан санхүүжилтийн хэмжээ 184.5 сая ам.долларт хүрээд байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт эрчимжиж, хөтөлбөрийн гол зорилтууд болох төсөв, санхүүгийн болон валютын нөөцийн төлөвлөсөн зорилтот түвшнийг давуулан биелүүлсэн гэж Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөлийн дүгнэлтэд тусгасан байна.
Харин бүтцийн шинж чанартай өөрчлөлт болох төсвийн бодлогыг бэхжүүлэх, банкны салбарыг тогтворжуулах ажил үргэлжилж байгаа хэдий ч зарим талаар биелээгүй зорилтууд хүлээгдэж байгааг онцоллоо. Мөн "Засгийн газрын өр өндөр байгаа, эдийн засаг түүхий эдийн дэлхийн зах зээлээс ихээхэн хамаарч байгаа энэ үед хөтөлбөрийн хэрэгжилтийг тууштай хангах нь чухал" гэж Олон Улсын Валютын Сан дүгнэж байна.
Энэ удаагийн Захирлуудын зөвлөлийн хурлыг даргалсан Олон Улсын Валютын Сангийн дэд захирал Тао Занг "2018 оны гуравдугаар сарын байдлаар хөтөлбөрийн тоон үр дүнгээр хэмжигдэх зорилтууд биелсэн байна. Төсөв ашигтай гарч орлого огцом өссөн. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш валютын нөөц бараг хоёр дахин өссөн байна. Хэдий тийм боловч Монгол Улс гадаад дотоод гэнэтийн нөхцөлд байдалд өртөмтгий хэвээр байна" гэж онцоллоо.
О.Одгэрэл