ГАРААНЫ БИЗНЕС
“Амьдрал хэсэгтээ их хүнд байсан. Хүн цалинжуулах нь байтугай өөрийгөө яая гэсэн үе байлаа. Өнөөдөр бусдаас илүү гараагүй ч хийх ажилтай, хамт олонтой, хүсэл тэмүүлэл, зорилготой болсондоо маш их баярладаг” хэмээн ярьж буй энэ эмэгтэйг Г.Гэрэлцэцэг гэдэг.
Тэрбээр “Хайнаг толгой” хоршоог үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд 15 гаруй хүнийг ажлын байраар хангаад байгаа юм.
“Хайнаг толгой” хоршоог 2012 онд байгуулжээ. Анх оёдол, гутал, арвайн гурил гэсэн чиглэлээр үйл ажиллагаа эхэлж байсан бол өдгөө сур суран бүтээгдэхүүн, блок, үртэсний зуух, мод модон бүтээгдэхүүн, буриад гутал, ширмэл олбог, нарийн ногоо, туслах аж ахуй гээд олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна.
ТЭД ИНГЭЖ ЭХЭЛЖЭЭ
2001 онд Завхан аймгаас нийслэлийг зорин ирсэн түүний амьдрал тийм ч дардан байсангүй. Таван сайхан хүүхэд төрүүлсэн ч нэг нь золгүй тохиолдлоор хорвоогийн мөнх бусыг үзүүлж, найз нөхөд, ангийнхан гээд хүүг нь санагдуулах бүхнээс холдох гэсэндээ хотыг зорьжээ. Их хөлийн газар учраа олох гэж хэсэгтээ л будилж.
Би юу хийж чадах билээ гэж бодлоо. Хөдөө амьдарч байхдаа гэрийнхээ бүрээсийг оёчихно, цагаан ултай гутал, өмсөх зүүхээ болгочихно, тариагаа тээрэмдээд арвайн гурил хийчихнэ гээд хийчихмээр юм их байгаа санагдаж байв
“Хөгшин гээд нөхөр бид хоёрыг ажилд авахгүй, хүүхдүүд хичээл сургуультай, өөрийн гэсэн хашаа байшингүй хотын баруунд ч нэг, зүүнд ч нэг айлын хашаагаар дамжаад л явдаг байлаа. Манай нэг охин Дэлхийн зөн олон улсын байгууллагын сургалтад суухаар болсон юм. Яг тэр өдөр нь завгүй болж таараад би оронд нь явсан. Эхний нэг, хоёр сургалтад суусан чинь ойлгох ч юм алга, тэгсхийгээд л гараад ирсэн. Тэр жил айхтар ханиад гараад манай охиныд баахан гурил, будаа өгдөг юм байна. Ээ бурхан минь, хүний юм авчихсан хүн чинь одоо ёстой сургалтад нь суухгүй бол болохгүй гээд л гүйгээд байсан. Хамтарч юм хийх талаар зааж байна шүү. Тэгээд л би юу хийж чадах билээ гэж бодлоо. Хөдөө амьдарч байхдаа гэрийнхээ бүрээсийг оёчихно, цагаан ултай гутал, өмсөх зүүхээ болгочихно, тариагаа тээрэмдээд арвайн гурил хийчихнэ гээд хийчихмээр юм их байгаа санагдаж байв.
Анх хэдэн муусайн юбка байснаараа ажлын бээлий хийсэн. Дөрвүүлээ 20, 20 бээлий хийчихээд л түлээ, нүүрс зардаг хүмүүст үзүүлэх гэсэн явах хүн олддоггүй. Чи яв, би яв гэж байгаад очсон бүгд зарагдсан. Урамшаад л дахиад хийж эхэлсэн. Дараа нь нэг айлын гэрийн бүрээсний захиалга аваад, дараа нь манай хоршооныхон уралдаанд оролцож, хэдэн оёдлын машинтай болж, ууж, дээл гээд зүйлсийг хийж эхэлсэн. Ингэж явсаар л түмний хүчээр овоо болж байна даа” хэмээн тэрбээр инээмсэглэн ярив.

ХАРИН ОДОО ТЭД ЮУ, ЮУ ХИЙЖ БАЙНА ВЭ
“Танайх хичнээн төрлийн бүтээгдэхүүнтэй юм бэ” гэсэн миний асуултад Г.Гэрэлцэцэг “Хэхэ, одоо нэрлэвэл дуусах болов уу. Аахар шаахар олон юм л хийдэг улс шүү дээ” хэмээн хөгжилтэйгөөр хариулсан. Үнэхээр л тэдний хийж байгаа зүйлсийг тоочоод дуусахгүй. Харин тэр олон бүтээгдэхүүн дундаас цөөн хэдэн зүйлийг онцолж байна.
Үртэс түлдэг зуух: Энэ бас л тэдний амьдралаас үүдэн гарсан бүтээгдэхүүн гэж болно. Зуун хувь үртэс хэрэглэдэг, үртэс нь зуун хувь шатдаг учир хог хаягдал гарахгүй, утаа багатай энэ зуух яг л өнөөдрийн Улаанбаатарт хэрэгтэй эд байгаа юм даа хэмээн Г.Гэрэлцэцэг онцолж байв.
Модны захуудаар үртэс үнэгүй байдаг бөгөөд энэ зууханд нэг удаа дүүрэн үртэс хийхэд дулаанаа 6-8 цаг барьдаг
Модны захуудаар үртэс үнэгүй байдаг бөгөөд энэ зууханд нэг удаа дүүрэн үртэс хийхэд дулаанаа 6-8 цаг барьдаг гэнэ. Гэрт, байшингийн ханан пийшин, нам даралтаар халах гэх мэт гурван төрлөөр ашиглах боломжтой.
Арвайн, сулийн, цульхирын гурил, хөх арвай, халтар арвай: “Манайх Завханы Тайшир сумтай залгаа байдаг байсан учраас тогоо тогоогоор нь тариа будаагаа төлгөөр худалдаж авна, тэр нь манай байнгын хэрэглээ болчихсон байсан юм. Анх арвайн гурил хийх түүхий эд олдоц муутай байсан ч нэгэн үзэсгэлэн худалдаа сонирхож яваад Говь-Алтай аймгийн хүмүүстэй танилцаж түүхий эд авдаг болсон. Арваад жилийн өмнө эхэлсэн энэ санаа өнөөдөр бүр ч илүү олон хүний хэрэглээ болж байгаа” гэдгийг тэрбээр хэлж байлаа.
Г.Гэрэлцэцэгийн нөхөр гарын ур дүйтэй хүн байдаг гэнэ. Арвайн гурилаа бэлтгэхийн тулд гараар 10 кг бүтээгдэхүүн гаргах гэж суганыхаа булчирхайг цочтол тээрэм эргүүлдэг байж. Харин үүнийг эцэслэж нөхөр нь тээрмийн машин хийсэн нь цагт 30 кг хийх хүчин чадалтай. Үүнийгээ зөвхөн өөрсдөө ашиглаад зогсохгүй захиалгаар ч хийдэг юм байна. Бас нэг хөгжилтэй зүйл ярьсныг уншигч танд сонирхуулъя. Г.Гэрэлцэцэг эгчийн хүү нь аав, ээждээ байр авч өгч. Өвөл хийсэн борцоороо хоол хийх гээд уур нүдүүрээр нүдэж байтал доод айлынх нь хүн орж ирж, ингэж болохгүй талаар сануулж л дээ. За одоо хэдэн борцоо яаж хоол болгох вэ гэж бодож суугаад нөхөр нь эвдэрсэн угаалгын машины мотороор борц жижиглэх жижиг машин хийсэн гэнэ. Тэдний бүтээгдэхүүнүүд энэ мэтчилэн “яах вэ” гэдэг асуултаас үүдсэн бүтээгдэхүүн тэдэнд олон.
Арвайн гурилаа бэлтгэхийн тулд гараар 10 кг бүтээгдэхүүн гаргах гэж суганыхаа булчирхайг цочтол тээрэм эргүүлдэг байж. Харин үүнийг эцэслэж нөхөр нь тээрмийн машин хийсэн нь цагт 30 кг хийх хүчин чадалтай
Асар майхан: “Асар майхан хийх талаар ямар ч ойлголтгүй байхад маань Дэлхийн зөн олон улсын байгууллагаас “Та чадна, танайх л хийнэ” гээд захиалга орж ирсэн. Бид ч айж байсан ч хийгээд үзсэн. Түүнээс хойш захиалга авсаар байна. Одоо бидний хийдэг асрыг хүмүүс мэддэг болсон” гэв.
Модон эдлэл: Импортын полистринин савыг халах зорилгоор үндэсний уламжлалт сав суулга, сандлын олбог, цацлын хувин, цацал, сандал ширээ, хаалга, номын тавиур зэрэг бүтээгдэхүүнийг “Хайнаг толгой” хоршооныхон хийж байна. Шинэ тоног төхөөрөмжтэй болсон учраас энэ төрлийн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг улам өргөжүүлсээр байна.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛЖ, АЖЛЫН БАЙРАА ХҮРТЭЛ ТОМРУУЛЖЭЭ
Түүний ярианд олонтаа дурдагдсан нэр бол “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”. Яагаад энэ байгууллагын нэр ийм олон дурдагдаж байна вэ гэхээр тэдний тун удахгүй ашиглалтад орох гэж буй шинэ ажлын байр, ажлын байраа томруулах болсон шалтгаан нь энэ газраас эхтэй гэнэ. “Энэ төвийн ачаар, багш нарынхаа буянаар бид бүхэл бүтэн нэг шатаар ахисан. Тоног төхөөрөмж муутай байсан бол хэрэгтэй тоног төхөөрөмжүүдтэй боллоо, борлуулалт дээр ч маш сайхан тусалж дэмждэг. Яаж энэ төсөлд хамрагдсан юм гэж баярлаж явдаг” гэдгээ тэрбээр дахин дахин хэлж байсан.
Харин яаж яваад төсөлд хамрагдсан талаараа,
“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв гэж байлаа. Тэндээс надад 50 хувийн хөнгөлөлттэй эрхийн бичиг өгч байсан юм. Үүнийгээ хэрхэн ашиглах талаар сураглах гээд очсон дарга нь солигдчихсон гээд хүн амьтан алга. Тэгээд гарч явсан үүдэнд нь “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” гэсэн бичиг байж байна. Энэ одоо юу юм бол гээд ороод үзтэл нэг их сайхан ааш зантай, найрсаг охид сууж байна. Эгч нь ийм, ийм юм хийдэг хүн байгаа юм гээд л далан булчирхай, найман найлзуураа тоочтол бид яг л тан шиг хүмүүсийг дэмждэг юм гээд намайг хажуудаа суулгаад зөндөө зөвлөгөө өгсөн. Ингээд л тэнд сургалтад суух “донтой” болсон доо.
“Хайнаг толгой” хоршоонд гурван хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг. Г.Гэрэлцэцэг группээ сунгуулах гэж дугаарлаж суухдаа тэдэнтэй танилцжээ
Солонгосын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-ийн сургалтаар бүтээгдэхүүнийг яаж хөгжүүлэх, зах зээлээ хэрхэн судлах, сав баглаа боодол, өмнө нь огт сонсож ч байгаагүй инноваци гэж юу болохыг ч мэдэж авсан. Ингээд оёдлын чиглэлээр төсөл бичиж, дөрвөн сарын эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрт хамрагдсан.
Эгч нь нэлээн бүрэг талдаа, одоогийнх шиг чөлөөтэй сайхан ярилцаж чаддаггүй байлаа. И.Батцэцэг ментор маань намайг олон арга хэмжээнд түүнийг урьж, танилын хүрээгээ тэлэх, харилцаа холбоо үүсгэх ур чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан даа.
Төсөлд хамрагдсаны дараа таван сая төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэгийг авсан. Бид хэдий асар майхнаар төсөл өгсөн ч хийж буй модон бүтээгдэхүүн дээрээ тоног төхөөрөмж авах санал тавихад төслийнхөн маань дэмжээд маш олон хэрэгтэй зүйлсээ авч чадсан. Олон тоног төхөөрөмжтэй болж бүтээгдэхүүний төрөл нэмэгдээд гэрт хийдэг байсан үйлдвэрлэл маань багтахгүй болоод одоо бид ажлын байраа томруулж, байр барьж байна. Долдугаар сард ашиглалтад орно. Саяхан Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв төгссөн гурван залууг хоршоондоо авсан. Шинэ байраа ашиглалтад орохоор дэргэд нь тэдний чөлөөт цагаа өнгөрөөх теннис, биллиардын ширээтэй өрөөтэй болно. Би ямар овойж, оцойтол цалин өгч чадах биш. Ядаж иймэрхүү зүйлд ч болтугай сэтгэл гаргаж, тэднийгээ тогтооно шүү дээ” хэмээн сэтгэл дүүрэн инээмсэглэж байв.
“Хайнаг толгой” хоршоонд гурван хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг. Г.Гэрэлцэцэг группээ сунгуулах гэж дугаарлаж суухдаа тэдэнтэй танилцжээ. Нэг нь хэл ярианы бэрхшээлтэй хэдий ч бичгээр ойлголцон ажлуудаа даалгаж өгдөг гэж байв. Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан гээд ажилчдынхаа нийгмийн даатгалыг тасралтгүй төлсөөр группийн тэтгэмжийг зуун мянган төгрөгөөр нэмүүлж чадсандаа тэр баяртай байгаагаа хэлж байлаа. Үүгээр ч зогсохгүй ажилчдынхаа цалинг бага ч болов нэмчих гээд л үзээд байгаа талаараа хуучилсан.
“Больё гэмээр үе алхам тутам таардаг. Тууштай л байх хэрэгтэй. Хөдөлмөрлөж байгаа хүн хэзээ ч бурууддаггүй, шагнал нь ирдэг юм” гэсэн Г.Гэрэлцэцэг эгчийн үгээр энэ нийтлэлээ өндөрлөж байна.
Та “Хайнаг толгой” хоршооны хийж буй бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг 99738672 дугаарын утсаар авах боломжтой.