Панам-Тунисын шигшээ багийнхны тоглолт 2-1-ийн харьцаагаар өндөрлөлөө.
Тоглолтын 51 дэх минутад Бин Иосиф, 66 дах минутад Хазри нар Панамын хаалганд гоол оруулснаар ялалтыг өөрийн талд эргүүллээ.
Ийнхүү хэсгийн тоглолтууд өндөрлөж байна.
Тоглолт болсон цэнгэлдэхийн талаарх мэдээлэл:
Улбар шар, цагаан өнгөөр алаглах Мордовия Арена нь хөлбөмбөгийн ДАШТ-ний хамгийн өнгөлөг цэнгэлдэхүүдийн нэг юм. 2018 онд ашиглалтанд орсон тус цэнгэлдэх нь 44 442 хүний суудалтай. Цэнгэлдэхийн гадна талын дизайныг Мордов ардын үлгэр домгийн гол бэлгэ тэмдэг болох Нартай холбож өгсөн аж.
Саранск хотын төвд Инсар голын эрэгт байрлах Мордовия Аренагийн суурийг 2010 онд Мордовийн ард түмэн Оросын бусад үндэстнүүдтэй нэгдсэний 1000 жилийн ойн баярын өдөр тавьсан аж. Санхүүжилт дутсаны улмаас цэнгэлдэхийн бүтээн байгуулалтын ажил удаа дараа хойшлогдож байжээ.
Мордовия Аренаг ДАШТ-нд зориулан 45 мянга орчим хүний суудалтай барьсан ч тэмцээний дараа дээд эгнээний суудлуудыг авч хаяснаар 28 мянган хүний суудалтай болгохоор төлөвлөжээ.
Старт цэнгэлдэхэд тоглодог байсан Оросын Премьер лигийн Мордовия Саранск багийнхан дэлхийн аваргын дараагаар Мордовия Арена руу шилжих аж.
Тус цэнгэлдэх нийт 15.8 тэрбум рубль буюу 253 сая ам. долларын өртгөөр босчээ.