Ажил хэрэгч шинж чанараа алдахгүй боловч харьцангуй чөлөөт хувцаслах эрхтэй өдөр бол баасан гараг. Гэхдээ баасан гарагийн хувцаслалт гээд хэтэрхий чөлөөт байдал анзаарагдаж байна. Баасан гарагт жинсен өмд зөвшөөрөгддөг боловч сэглэлттэй цоорхой жинс хориглогдоно. Цулгүй хөх, хар хөх, хар жинс өмсөгдөнө. Мөн ажил хэрэгч хувцаслалтын үед фудволк хориглогддог ч баасан гарагт энэ нь зөвшөөрөгдөнө. Гэвч мөн л тодорхой хэмжээнд бууралттай нэг өнгийн элдэв бичиггүй цулгүй загвар зөвшөөрөгдөнө.
Баасан гарагийн хувцаслалтын хувьд хэдий чөлөөт хэв маяг таных боловч хүний нүүр , эсвэл амьтны арьсан хэвлэлтэй хувцас, мөн бүсгүйчүүдийн хувьд хэт богино даашинз, юбка нь хориотой хэвээр. Харин эрчүүдийн хувьд бэлтгэлийн өмд ба канттай шорт, мөн эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хувьд хөлийн хуруу ил гарсан гутал, углаашаас татгалзаарай.
“Дресс Код” нэвтрүүлгийн зочин-Стилист П.Оюунтөгс