Дэлхийн хамгийн чинээлэг 25 гэр бүлийн нийт хөрөнгө 1.1 их наяд ам.доллараар хэмжигдэж байгаа нь Индонез улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс өндөр дүн гэсэн үг юм. Эдгээр 25 гэр бүлээс “Walmart”-ийг үүсгэн байгуулсан Уолтоны гэр бүл 152 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтыг тэргүүлж байна.
“Walmart” нь жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг, дэлхий даяар нийт 12 мянган салбар дэлгүүртэй, жилд дунджаар 500 орчим тэрбум ам.долларын борлуулалт хийдэг аж. Үүнээс гадна “Mars”, “Bounty”, “Twix” шоколад үйлдвэрлэгч “Mars”-ийн гэр бүлийнхэн хөрөнгийн хэмжээгээрээ жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна.
Тус компанийн борлуулалтын тэн хагасыг тэжээвэр амьтны хоолны борлуулалт бүрдүүлдэг ажээ. Сонирхолтой нь “Топ 25” чинээлэг гэр бүлийн жагсаалтад Азийн гуравхан гэр бүл багтсан байна. Хэдий тийм боловч тэрбумтнуудын тоогоороо Азид толгой цохидог БНХАУ-аас нэг ч гэр бүл жагсаалтад багтаагүй байна.
Б.Дөлгөөнзул