ОХУ-д зохион байгуулагдаж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтууд амжилттай явагдан өндөрлөж хасагдах шатны сонирхолтой тоглолтууд өнөөдрөөс эхэлж байгаа билээ. Хасагдах шатны салхийг хагалж, Дэлхийн нэг удаагийн аварга Францын шигшээ баг Дэлхийн 2 удаагийн аварга Аргентиний шигшээ багуудын тоглолт 22:00 цагт Казань хотын Казань Арена цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм. Энэ шатны хамгийн сонирхолтой тоглолтоор нэрлэгдэж буй хоёр багийн тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
Хоёр багийн тоглолтын өмнөх мэдээлэл
Өнөөдрийн тоглолтод Францын шигшээ багаас Бенжамин Менди оролцох боломжгүй учир Эрнандэс дахин гарааны бүрэлдэхүүнд гарна. Харин Аргентинд ямар нэгэн бэртэл гэмтлийн асуудал байхгүй байгаа бөгөөд Нигеритэй хийсэн тоглолтод гарсан тоглогчид өнөөдрийн тоглолтын гараанд гарах магадлал өндөр байна.
Хоорондын тоглолт
Хоёр баг өмнө нь 11 удаа таарч тоглон Аргентин 6 тоглолтод илүүрхээд байгаа.
Мөн хоёр баг ДАШТ-ий хасагдах шатанд анх удаагаа тааран тоглох гэж байна.
Холбоотой статистик
2 баг сүүлийн 32 жилд ердөө 2 удаа нөхөрсөг тоглолтын хүрээнд тааран тоглосон ба хоёуланд нь Аргентиний шигшээ баг ялалт байгуулсан.
Франц ДАШТ-ий хүрээнд Өмнөд Америкийн багуудтай хийсэн сүүлийн 8 тоглолтод ялагдал амсаагүй. Хамгийн сүүлд 1978 оны ДАШТ-д Аргентинд хожигдож байсан.
Францын дасгалжуулагч Дидье Дешам шигшээ багаа удирдан 80 дахь тоглолтондоо оролцох гэж байна.
Франц томоохон тэмцээнд сүүлийн 11 торгуулийн цохилтоос нэг ялагдал амссан.
Аргентиний шигшээ баг сүүлийн 13 Дэлхийн аваргын 12т нь шөвгийн наймд шалгараад байгаа. 2002 онд хэсгийн шатанд тэмцээнээ дуусгаж байсан.
Аргентин 2014 оны ДАШТ-ий хасагдах шатны 4 тоглолтын 3т нь нэмэлт цагт тоглосон.
Аргентин ДАШТ-ий хасагдах шатанд тоглосон бүх тоглолтуудын эхний хагаст ялагдаж үзээгүй.