Шүгэл дуугарахын өмнө: Хорват – Дани

GoGo.mn

2018-07-01 20:40 GMT+8

Энэ удаагийн ДАШТ-д тун хүчирхэг байгаагаа хэсгийн шатанд харуулсан Хорват, Данийн шигшээ багууд шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө Нижний Новгород цэнгэлдэх хүрээлэнд хүч үзэх юм. Хоёр багийн тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.

Хоёр багийн мэдээлэл

Хорват хэсгийн сүүлийн тоглолтын гараандаа 9 өөрчлөлт хийсэн байсан ч өнөөдрийн тоглолтод үндсэн бүрэлдэхүүнээрээ тоглоно. Харин Данийн шигшээ багаас Виллиам Квист гарааны бүрэлдэхүүнд гарах боломжтой байгаа бол Юссуф Полсэн мөн гараанд гарах магадлал өндөр байна.

Хоорондын тоглолт

Хоёр баг хоорондоо 5 удаа таарч тоглон, тус бүр 2 хожсон бол нэг тоглолт тэнцээгээр өндөрлөж байв.

Холбоотой статистик

Хоёр баг 2004 оны ЕАШТ-д учраа тааран тоглож, Хорват 2-1 харьцаатай илүүрхэж байв.

Хорватын шигшээ баг ДАШТ-ий хүрээнд Европын багуудын эсрэг 6 удаа тоглож 5-д нь ялалт байгуулж байсан.

Хорватын энэ удаагийн тэмцээнд оруулаад буй 7 гоолын зургаа нь тоглолтын хоёрдугаар хагаст орсон.

Лука Модрич шигшээ багийнхаа төлөө томоохон тэмцээний хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч болох боломжтой. ( 18 тоглолт )

Данийн шигшээ баг 4 дэх удаагаа ДАШТ-ий хасагдах шатанд шалгараад байгаа.

1998 оны ДАШТ-ээр Дани шөвгийн наймд цорын ганц удаа шалгаран Бразилын шигшээ багт 3-2 харьцаатай хожигдсоноор тэмцээнээ дуусгаж байсан.

Кристиан Эриксэн ДАШТ-ээр хаалгаа оносон 4 цохилт хийн нэг гоол оруулаад байгаа бөгөөд мөн хэсгийн шатны 3 тоглолтод 36 км зайг туулаад байгаа.

Хаалгач Каспэр Шмайхэл хаалгаа чиглэсэн 13 цохилтын 12-ыг нь амжилттай хаагаад байна.

Л.Анхбаяр

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 773 санал өгсөн байна.

Дээшээ