ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд үргэлжилж ОХУ, Испанийн шигшээ багуудын тоглолт Лужники цэнгэлдэхэд 22:00 цагаас эхэллээ.
Хоёр багийн тоглолт маш өрсөлдөөнтэй өрнөж, үндсэн цаг 1:1-ийн харьцаатай өндөрлөсөн. Тоглолтын цагийг 4 минутаар сунгасан ч багууд гоол хийж чадаагүй тул ДАШТ-ний дүрмийн дагуу 30 минутын нэмэлт цагийг олгосон. Энэ хугацаанд эн тэнцүү өрсөлдсөний эцэст 11 метрийн торгуулийн цохилтоор Оросын ялалтаар өндөрлөлөө.
Испаний шигшээ багийн хамгаалагч Серхио Рамос чөлөөт цохилт гүйцэтгэхэд тоглолтын 12 дахь минутанд Оросын шигшээ багийн хамгаалагч Сергей Игнашевич өөрийн хаалганд автогоол хийсэн. Тоглолтын 22 дахь минутанд Испани 71%, Орос 29% хувийн харьцаатайгаар бөмбөг эзэмшиж байв. Испанийн шигшээ багийн хамгаалагч Жерар Пике шар хуудас авснаар Оросын довтлогч Артём Дзюба тоглолтын 41 дахь минутанд торгуулийн цохилт хийж, эсрэг талын хаалганд гоол оруулснаар онооны харьцааг тэнцүүлж чадсан юм.
Оросын шигшээ багаас Смолов, Сергей Игнашевич, Головин, Черышев нар 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэж 4 гоолыг оруулсан. Харин Испаний шигшээ багаас Иньеста, Пике, Рамос нар 3 гоолыг хийсэн ч Коке, Яго Аспас нарын цохилтыг Оросын хаалгач Акинфеев амжилттай хамгаалж, Испани ийнхүү ялагдал хүлээлээ.
Испаний хийсэн дамжуулалтын 90 хувь нь эзэндээ амжилттай очиж байхад Оросын дамжуулалтын 70 хувь нь эзэндээ очиж байсан юм. Түүнчлэн тоглолтын 109 дэх минутанд Испанийн шигшээ баг 22 цохилтыг гүйцэтгэж, Оросын шигшээ баг 6 цохилтыг л хиймсэн байлаа.
Зөвлөлт холбоот улс задарснаас хойш ОХУ томоохон тэмцээний шөвгийн наймд нэг удаа шалгарсан байдаг нь 2008 оны ЕАШТ юм. Харин ДАШТ-ий хувьд хамгийн сүүлд 1966 онд шөвгийн наймд шалгарч байсан түүхтэй. Орос Испаний шигшээ багууд сүүлд 3 удаа учраа таарахад Оросын шигшээ баг 10 гоол алдаж байв.