D хэсгээс 1-ээр шалгарсан Хорват, C хэсгийн 2-оор гарсан Данийн шигшээ багуудын тоглолт Нижний Новгород цэнгэлдэх хүрээлэнд болж, торгуулийн цохилтоор Хорватын ялалтаар өндөрлөлөө. Тоглолтын эхний 5 минутанд хоёр гоол орж онооны харьцаа тэнцсэн ч сүүлийн 115 минутанд хоёр баг гоол оруулж чадаагүй тул эцсийн мөчид 11 метрийн торгуулийн цохилтоор ялагч тодорсон юм. Хожлын цохилтыг Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Ракитич эсрэг багийн хаалганд оруулснаар ялалтыг багтаа авчирлаа.
Тоглолтын 1 дэх минутанд Данийн хамгаалагч Матиас Йёргенсен эсрэг багийн хаалганд анхны гоолыг оруулж, тоглолт маш сонирхолтойгоор эхэлсэн. Харин 4 дэх минутанд Хорватын довтлогч Марио Манджукич Данийн хаалганд гоол оруулснаар онооны харьцаа 1:1 болов.
Тоглолтын 115 дахь минутанд Данийн довтлогч Йёргенсен шар хуудас авч Хорватын талд давуу байдал үүссэн. Гэсэн ч Хорватын хагас хамгаалагч Модричийн торгуулийн цохилтыг Данийн хаалгач Каспер Шмейхель маш амжилттай хамгаалсан юм.
Данийн шигшээ багаас 11 метрийн торгуулийн цохилтыг Кьер, Крон-Дели нар оруулж багтаа 2 оноог авсан ч Эриксен, Шёне, Йёргенсен нарын цохилтыг Хорватын хаалгач Субашич амжилттай хамгаалж багтаа ялалтыг авчирлаа.
Харин Хорватын талаас торгуулийн цохилтоор Крамарич, Модрич, Ракитич нар 3 гоол оруулсан бол Бадель, Пиварич нарын цохилтыг Данийн хаалгач Каспер Шмейхель хамгаалсан юм.
Иинхүү хоёр улсын онооны харьцаа 1:1 ч, торгуулийн цохилтоор Хорватын баг 3, Данийн баг 2 оноо авснаар Хорват тэмцээнээ үргэлжлүүлэхээр болов.
Олон улсын хөлбөмбөгийн эрэмбээр Дани 12-т жагсдаг бол, Хорват 18-т жагсдаг байна. Багууд хоорондоо 5 удаа учраа таарч, тус бүр 2 хожсон бол нэг тоглолт тэнцээгээр өндөрлөж байжээ.
Хорват, Оросын шигшээ багууд хожил авснаар дараагийн тоглолтод учраа таарахаар боллоо.