Сар гаруйн өмнө 20 жилийн турш гэрт ч гадаа ч, өвөл ч зун ч, идсэн ч, хэвтсэн ч гээд унтах болон усанд орохоос бусад цагт үргэлж хамт байсан “найз”-аасаа салсан юм. Энэ бол харааны шил. Ертөнцийн өнгийг илүү тод харахад тусалдаг ч тэр “найз” минь надад тээртэй санагдсаар байсан тул хараа тэглэх мэс засал хийлгэсэн маань энэ. Харааны шил хэдий хүний харах чадварыг нэмэх ч өвлийн хүйтэнд цантана, зуны халуунд хөлөргөнө, спортоор хичээллэхэд саад болно гээд сул тал олон.
Гэвч хараа тэглэх мэс засалд оръё гэхээр эргэлзээтэй асуултууд хөвөрсөөр байдаг. Тиймээс тэдгээр асуултуудад хариулт авахаар хараа тэглэх мэс заслын талаар БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах “Глори Сөүл” нүдний эмнэлгийн эмч, доктор Ким Виллиамтай ярилцлаа.
Тэрбээр, Сөүлийн их сургуулийг төгссөн, АНУ-д дадлагажигч эмчээр ажиллаж байсан бөгөөд сүүлийн найман жилийн турш хараа тэглэх, болор солих 15 мянга орчим мэс засал хийгээд байгаа аж.
ЯРИЛЦЛАГЫН ӨМНӨ...
Хараа тэглэх мэс засалд орохын өмнө зургаан төрлийн төхөөрөмж дээр 60 гаруй оношилгоо хийлгэсний дараа All Laser Lasek төрлийн хагалгаанд орсон. Нүдний эвэрлэг бүрхэвч нимгэн байсан тул Lasik хагалгаанд орох боломжгүй байв. Ингээд товлосон өдрөө хагалгаанд бэлдсэний дараа хагалгааны орон дээр хэвтэв. Эмч маань мэс заслын талаар мэдээлэл өгч, өвдөхгүй гэдгийг тайлбарласан ч нүдээ анивччихвал яана аа, өвдөх болов уу гээд маш олон асуултууд толгойд эргэлдсээр.
Тав хоногийн дараа хамгаалах линзээ авахуулж, 9 хоногийн дараа шалгуулахад харах чадвар маань 90 хувьд хүрсэн байв
Харин орон дээр хэвтмэгц таазан дээр байрлуулсан том үүлс бүхий цэнхэр тэнгэр, намуухан хөгжим намайг тайвшруулсан. Ингээд нүдэнд маань тэлэгч хийсний дараа, нэг нүдэнд 38, харин нөгөөхөд нь 29 секунд лазер мэс засал хийв. (Холын хараа -4.5, -5-тай. Хараа хэр муугаас шалтгаалан энэ хугацаа ихсэж, багасдаг юм байна) Мөн нэмэлтээр хараа хамгаалах био-кросслинкинг гэдэг зүйл хийлгэсэн нь мөн л нэг нүдэнд 30 секунд зарцуулсан. Ингээд л хамгаалалтын линз зүүснээр хараа тэглэх мэс засал дууссан юм. Өвдөлт ч мэдрэгдсэнгүй.
Ингээд тав хоногийн дараа хамгаалах линзээ авахуулж, 9 хоногийн дараа шалгуулахад харах чадвар маань 90 хувьд хүрсэн байв. Мэс засалд орсны дараа хоёр хоног нулимс гоожиж, гэрэлд мэдрэмтгий байснаас өөр шинж тэмдэг илрээгүй. Ингээд Ким Виллиам эмчийн ярилцлагыг хүргэж байна.
-Хараа тэглэх мэс заслын талаар танилцуулахгүй юу. Шинжлэх ухаанд хожуу нэвтэрсэн мэс засал учраас сөрөг үр дагавар нь тогтоогдоогүй гэх яриа бий.
-Энгийнээр тайлбарлавал нүдний эвэрлэгийн хэлбэрийг лазераар өөрчилж, харах чадварыг сайжруулж буйг хараа тэглэх мэс засал гэж нэрлэдэг. Нүдний эвэрлэг зүсдэг мэс заслыг хийж эхэлснээс хойш 40 гаруй жил өнгөрсөн байна. Хараа засах мэс засал дотроо олон төрөл. Тохиолдлоор нээсэн хэдий ч мэс заслын хувьд найдвартай. Жил ирэх тутам технологи сайжирсаар байна. Тухайлбал, долоон жилийн өмнө нь мэс заслын хутгаар эвэрлэгийг зүсч харааг засдаг байсан бол одоо эвэрлэгийг ч лазераар зүсдэг болсон. Хориод жилийн өмнө эмч нар энэ төрлийн мэс заслыг өөрсдөө хийлгэдэггүй байсан. Одоо бол нүдний эмч нар ихээр хийлгэх болсон. Миний хувьд хараа сайн учраас хийлгээгүй. Харин манай ахлах хараагаа зургаан жилийн өмнө тэглүүлж байсан. Эмч нар өөрсдөө хийлгэдэггүй гэх яриа өөр болсон.
Долоон жилийн өмнө нь мэс заслын хутгаар эвэрлэгийг зүсч харааг засдаг байсан бол одоо эвэрлэгийг ч лазераар зүсдэг болсон
Ер нь бол хараа тэглэх мэс заслыг гоо сайхны мэс засалтай адилхан гэж зүйрлэж болно.Тухайлбал, бассейнд сэлэх, усанд шумбах (scuba diving) спортоор хичээллэх зэрэгт шил болон линз байнга зүүх нь тухгүй. Өвдөөд эсвэл зайлшгүй шаардлагаар бус амьдралдаа тав тух бий болгохоор хийлгэж байгаа учраас ингэж хэлээд байгаа юм.
-Хараа засах мэс засал хичнээн төрөл байдаг вэ. Ялгаа нь юу юм бол?
-Дотроо ерөнхий гурван төрөлд хуваагддаг. Үүнд LASEK, LASIK, линз суулгах гэсэн төрөл бий. Эдгээр нь дотроо мөн хэд хэд хуваагдана. Хараа тэглэх мэс засал хийж болохгүй тохиолдолд линз суулгадаг. Ингэхдээ нүдний солонгон давхарга дээр мөн болор болон солонгон давхаргын голд суулгах гэж дотроо хуваагддаг гээд маш олон төрөл бий.
LASEK, LASIK-ийн хувьд хийх арга болон эдгэрэх хугацаа нь өөр. Мэс засал хийлгэхэд таны эвэрлэг бүрхэвчийн зузаан гол шалгуур болдог. Зузаан байх тусам л сайн. Эвэрлэгийн зузаанаас гадна мэдээж нүдний харааны байдал, эвэрлэгийн хэлбэр, торлог, нүдний мэдрэл зэргийг сайн оношилж шалгах хэрэгтэй.
-Цилиндртэй тохиолдолд хийх боломжгүй гэж ярьдаг. Ямар тохиолдолд энэ төрлийн мэс заслыг хийх боломжгүй байдаг вэ?
-Холын (-), ойрын (+) болон цилиндр бүгдийг нь засаж болно. Энгийн цилиндрийг засаж болдог. Харин кретаконус гэж өвчин бий. Эвэрлэгийн хэлбэр өөрчлөгдөж, нимгэрдэг өвчин юм. Эвэрлэг бүрхэвч дээр сорви, толбо байгаа тохиолдолд хийж болохгүй. Тиймээс оношилгоогоор эвэрлэгийн хэлбэрийг сайн харах ёстой. Ямар нэг өвчнөөс шалтгаалсан цилиндр биш бол мэс засал хийх боломжтой. Тиймээс эхлээд оношилгоо хийх шаардлагатай.
Мэс засал хийлгэхэд таны эвэрлэг бүрхэвчийн зузаан гол шалгуур болдог. Зузаан байх тусам л сайн
Хэт хараа муу тохиолдолд (Жишээ нь: 8 байгаад эвэрлэгийн зузаан хүрч байвал лазер мэс засал болно) лазер мэс засал хийж болохгүй тохиолдлууд байдаг. Тэр үед нүдэнд линз суулгах мэс заслыг хийдэг.
Мөн жирэмсэн үед гормоны өөрчлөлтөөс болоод болохгүй. Мөн хөхүүл үед эм, дусаагуур нь хөхний сүүнд орох эрсдэлтэй тул эдгээр үед хийхээс татгалздаг.
-Насны хувьд хамгийн тохиромжтой нас нь хэд вэ?
-Дэлхий нийтээр 18 наснаас хойш хийж болно гэдэг. Учир нь хүн 18 нас хүрэхэд физиологийн өсөлт зогсдогтой адил нүдний хөгжил ч мөн гүйцдэг. Гэхдээ 20 наснаас хойш хийлгэхийг бид зөвлөдөг. 40 нас хүртэл хийж болно. Түүнээс хойш ойрын хараа муудаж эхэлдэг учраас насны хязгаар тавьсан байдаг. Гэхдээ 40 гарсан ч тухайн хүний нүдний байдлаас шалтгаалаад хараа тэглэх мэс заслыг хийж болно. Өнөөдөр гэхэд 50 настай хүн хараагаа тэглүүлсэн. Тэр хүний хувьд ойрын хараа хэвийн, болор цайгаагүй байсан учраас мэс засалд орох боломжтой байсан. Тэгэхээр насны дээд хязгаарын хувьд тухайн хүнээс шалтгаалдаг.
-Нүдний шилээр харах чадвар хүн бүрийнх өөр байдаг шүү дээ. Хагалгааны дараа харах чадвар 100 хувьд хүрдэггүй, шилээр засагдаж байгаа төвшиндөө хүрдэг гэдэг. Энэ талаар тодруулбал?
-Хүн хэдэн хувь харж байгаа нь мэдрэлтэй холбоотой. Мэдрэл эсвэл торлог асуудалтай бол түүнийг засах аргагүй. Тэгэхээр та харааны шил зүүгээд хэдэн хувь харж чадаж байсан яг түүнтэй дөхөж л сайжирна гэсэн үг. Жишээ нь харааны шил -4.5 зүүгээд түүгээрээ 80 хувьтай хардаг байсан бол мэс заслын дараа -4.5 гэсэн диобтерийг 0 болгоно. Гэхдээ мэдрэл нь хөгжөөгүй бол харах чадвар нь 80 хувьтай л байна. Линз болон харааны шил зүүгээд хамгийн сайн харж чадах тэр хэмжээнд нь хүргэнэ.