Фэйсбүүк компанийн эзэмшдэг Инстаграм нийгмийн сүлжээг хэрэглэгчдийн тоо тасралтгүй өссөөр байна. Нэг жилийн өмнө тус сүлжээг өдөрт 250 сая хүн ашигладаг байсан бол одоогийн байдлаар Инстаграмыг өдөрт 400 сая хүн ашигладаг болсон талаар тус компанийн зүгээс өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн юм.
Инстаграмтай харьцуулахад Снэпчат нийгмийн сүлжээг өдөрт 191 сая хүн идэвхтэй хэрэглэдэг аж.
Инстаграмыг анх 2016 онд Стори хэмээх шинэ үйлчилгээгээ нэвтрүүлэх үед Снэпчатыг дуурайлаа хэмээн шүүмжилж байсан билээ. 24 цагийн дараа автоматаар устах Инстаграм Стори нь Снэпчатын адил фильтр ашиглах, Стори дээрээ төрөл бүрийн тэмдэг тэмдэглэгээ тавьж, текст бичих боломжоор хэрэглэгчдийг хангаж байсан ба 8 сарын дараа гэхэд Снэпчатыг идэвхтэй хэрэглэгчдийн тоогоороо давсан юм.
Инстаграм GIF нэмэх, постондоо найзуудынхаа нэрийг дурдах зэрэг олон шинэ үйлдлүүдийг нэмсээр байгаа билээ.
Түүнчлэн Инстаграм GIF нэмэх, постондоо найзуудынхаа нэрийг дурдах зэрэг олон шинэ үйлдлүүдийг нэмсээр байгаа билээ.
Их Британид төвтэй улс төрийн судалгааны Кэмбриж Аналитика компани Фэйсбүүк хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашигласан зэрэгтэй холбоотойгоор асуудалд ороод буй Фэйсбүүк компанийн хувьд энэ нь маш сайн мэдээ юм.
Блүүмбэргийн мэдээлж байгаагаар Инстаграм компани Фэйсбүүкийн эзэмшилд байгаагүй бол үнэ нь 100 тэрбум гаруй ам. долларт хүрэх байсан гэнэ.
Фэйсбүүк 2012 онд Инстаграмыг 1 тэрбум ам. доллараар худалдан авч байсан юм.
Эх сурвалж:CNN