Шөвгийн 16 ээлжит тоглолт 02.00 цагаас Ростою аренад Япон, Бельгийн шигшээ багийн хооронд болж, Японы шигшээ баг гэртээ харьж, Бельгичүүд ДАШТ-ээ үргэлжлүүлэхээр боллоо.
Хөх самурайнуудын Улаан чөтгөрүүдтэй хийсэн хасагдах шатны тоглолт тун сонирхолтой, гал гарсан тоглолт болж чадлаа.
Тэр тусмаа тоглолтын хоёрдугаар үе үнэхээр сонирхолтой болж өнгөрлөө. Эхний үед аль аль нь гоол хийгээгүй байсан бол хоёрдугаар үе эхлээд таван минутын дотор Японы шигшээ баг хоёр дараалан гоолдож, Улаан чөтгөрүүдийг хүнд байдалд оруулаад байв.
Тоглолт Япончуудын хожлоор дуусах нь гэсэн бодол төрөх тэр мөчид Бельгийн баг мөн л таван минутын дотор 0:2 байсан тооны харьцааг тэнцүүлж чадсан юм.
Үндсэн цагийн 85 дахь минутад Бельгийн баг тооны харьцааг нэмж, илүүрхэх боломж бүхий ширүүн довтолгоог хийсэн ч Японы хаалгач Кавашима зогсоож чадсан. Үүний араас минут хүрэхгүй хугацааны дараа дахин ширүүн довтолгоо хийж, мөн л Кавашима хамгааллаа.
Тоглолтын үндсэн цагт тооны харьцаа тэнцүү байсан бөгөөд нэмэлт дөрвөн минутад тоглолт үргэлжлэв. Сүүлийн минутад Бельгийн баг дахин нэг гоол хийснээр Улаан чөтгөрүүд шөвгийн наймд үлдлээ. Бельгийн шигшээ багийн хийсэн гурван гоолын хоёрыг нь сэлгээгээр орж ирсэн Филлайни, Чадли нар хийсэн байна.
Хөх самурайнууд энэ удаад гайхалтай тоглолт үзүүлсэн ч эцсийн мөчид ийн харамсалтайгаар хожигдлоо. Японы шигшээ баг хөгжөөн дэмжигчдэдээ мэхийн хүндэтгэл үзүүлснээр энэ удаагийн ДАШТ-ийг өндөрлүүллээ.
Японы шигшээ баг 2002 болон 2010 оны ДАШТ-ээр шөвгийн 16-д шалгарч байсан ч ялалт байгуулж үзээгүй. Харин 1986 болон 2014 оны ДАШТ-ээр Бельги Дэлхийн аваргын хамгийн өндөр амжилт буюу шөвгийн наймд үлдэж байжээ. Ийнхүү тэд гурав дахь удаагаа ДАШТ-ий шөвгийн наймд үлдэж байна.