Соёлын наадмыг 2008 оноос хойш Хүй долоон худагт зохион байгуулсаар ирсэн. Энэ наадмаар нүүдэлчдийн урлаг, соёлыг таниулахыг зорьдог юм.
Энэ жил “Соёолон харъя, Соёлоороо бахархъя!” уриан дор наадмыг явуулна.
Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Монголыг нэг өдөр” соёлын наадмыг зохион байгуулдаг.
Энэ жилийн Соёлын Наадмыг Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран зохион байгуулж, Рио Тинто компани ивээн тэтгэж, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, ХААН Банк, Чингэлтэй дүүргийн ЗДТГ дэмжиж, шинэлэг агуулга, сонирхолтой хөтөлбөрүүдээр өргөжүүлэн, наадамчин олонд хүргэхээр хамтран ажиллаж байна.
Наадмын үеэр уламжлалт тоглоом наадгай, дэмбээ, шагайн харваа, нум сум харваа, уран бичлэг, эсгий урлаг, уламжлалт хувцас урлал, ардын аман зохиолын өргөөнүүд ажиллана. Мөн наадамчид дүрслэх урлагийн үзэсгэлэн үзэж, хөрөг зургаа зуруулах, нүүрээ будуулах, хөгжөөнт тэмцээн уралдаанд оролцох, Аварга Монгол баримлуудтай зураг авахуулах боломжтой.
Наадмын талбайд “Морьтны гайхамшиг” шоу тоглолт, “Монголын нэг өдөр” язгуур урлагийн тоглолтыг хоёр өдрийн турш олон нийтэд толилуулна.
“МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” ХОТ АЙЛЫН ХӨТӨЛБӨР
2018 оны 7 дугаар сарын 12-нд 10:00 – 15:00 цагийн хооронд үргэлжилнэ.
- “Сэрсэн тал” орчин үеийн хотхон
- “Талын монгол” нүүдэлчдийн хотхон
- “Хүүхэд бидний ирээдүй” хүүхдийн хотхон
- “Монгол наадам” соёлын хотхон
- “Монголын нэг өдөр” урлагийн тоглолт
- “Морьтон монгол” үзүүлбэрийг тус тус наадамчин олонд толилуулна.
2018 оны 7 дугаар сарын 12-нд болох үйл ажиллагаанууд
10:00 – 11:00 Монголын нэг өдөр урлагийн тоглолт IV
11:00 – 12:00 “Морьтон монгол” үзүүлбэр III
12:00 – 12:30 Хотхонуудын танилцуулга
13:00 – 14:00 Монголын нэг өдөр” урлагийн тоглолт V
“УЯАЧДЫН НААДАМ” тусгай хөтөлбөр
2018 оны 7 дугаар сарын 13-нд 09:00 – 18:00 цагийн хооронд болно.
ХОТХОНУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
2018 оны 7 дугаар сарын 12-нд 10:00 – 15:00 цагийн хооронд болно.
“Сэрсэн тал” орчин үеийн хотхонд хүрэлцэн ирснээр
- Дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн
- Гар урлал, бэлэг дурсгалын худалдаа
- Хөрөг зурах
- Эсгий урлаг /зураг бүтээх, сувенир бүтээх/
- Уран бичлэгийн үзүүлбэр /Калиграф бичүүлэх/
“Талын монгол” нүүдэлчдийн хотхон
- Ардын аман зохиол
- Тууль хайлах
- Үлгэрт дуу
- Ардын урлагийн тайлбарт үзүүлбэрүүд
- “4 утаст хуучир” үлгэрт дуу
- “Туульсын хатад” дуу, бүжиг
- Икэл, хурган чих, мартагдсан эртний аялгуу
- Хөөмэйн 4 төрөл тайлбарт үзүүлбэр
- Цуур, товшуур, төмөр хуур, хулсан хуурын тайлбарт үзүүлбэр
- Шагайн харваа
- Сур элдэх
- Дэмбээ наадам
- Аргал түүх
- Нум сум харваа
- Наадамчдыг оролцуулсан уралдаан
- Монгол хувцас урлал /Үндэсний уламжлалт хувцастай дурсгалын зураг авхуулах/
“Хүүхэд бидний ирээдүй” хүүхдийн хотхон
- Шагайн наадгай
- Оньсон тоглоом
- Зургийн уралдаан
- Зугаатай нүүр будалт
- Хүүхдийн флашмоб
- Хурган чих, бишгүүр хөгжмийн сургалт
- Монгол хүүхэлдэйтэй дурсгалын зураг авхуулах
- “Эмээл” хүүхдийн гулсуур тоглоом, Морьт дүүжин даажин
- Наадамчдыг оролцуулсан уралдаан
“Монгол наадам” соёлын хотхон
- Цагаан идээний худалдаа
- Иргэдийн гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
“Аварга Монгол” хүний өндөртэй баримлуудыг дараах хэлбэрээр бүтээнэ.
- Аяга
- Авдар
- Хөөрөг
- Монгол гутал
- Монгол зургийн жааз
- Дөрвөн бэрх шагай
- Домбо