“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн IV шатны үнэлгээг Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл баталж, 36.91 сая ам.долларын санхүүжилт Монголбанкны дансанд орсон байна. Ингэснээр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Олон Улсын Валютын Сангаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 184.55 сая ам.долларт хүрлээ. Олон Улсын Валютын Сангаас “Хөтөлбөрийн хэрэгжилт сайн, төсвийн болоод гадаад валютын үзүүлэлтүүд зорилтоос давж биелсэн” гэж дүгнээд байгаа юм.
Хэдий тийм боловч чанарын буюу бүтцийн өөрчлөлтийн бодлого, төсвийн зөвлөл байгуулах зэрэг ажлуудыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Мөн Монгол Улс гадаад дотоод гэнэтийн нөхцөлд байдалд өртөмтгий хэвээр байна гэдгийг анхааруулж байгаа юм. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад хийгджээ. Харин 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хийгдэхээр хүлээгдэж байгаа юм.
Б.Бямбасүрэн