Өнгөрсөн арваннэгдүгээр сард Британийн банкууд бэлэн мөнгөний машины операторуудад төлөх хөлсөө багасгах тухай зарласан. Түүнээс хойш тус улсад сар бүр 300 шахам АТМ хаагдаж байна гэж Which? хэрэглэгчийг хамгаалах төв мэдээлжээ. Гэвч банк ба АТМ операторуудыг нэгтгэдэг Link scheme байгууллага уг судалгааны дүнг маргаантай гэж үзсэн байна.
2017 оны арваннэгдүгээр сараас 2018 оны гуравдугаар сарын хооронд нийт 1418 АТМ хаагдсан нь 2015 оноос хойш сард 50 машин хаагдаж байсантай харьцуулахад гэнэтийн өсөлт гэж Which? мэдээлсэн. Энд төлбөрийн системийн зохицуулагчид хандан “ийнхүү хаагдаж байгаа нь банкууд операторуудад олгодог мөнгө гаргасны төлбөрөө танаснаас шалтгаалсан. Иймээс хэрэглэгчдэд үзүүлэх нөлөөг нь бүрэн судлах хүртэл хаах үйл явцыг зогсоохыг уриалж байна” хэмээн бичсэн байна. Link уг тооцоог эсэргүүцэн “уг хугацаанд үнэгүй АТМ-ын тоо нэмэгдэж, хүртээмж сайжирсан” гэж мэдэгджээ.
Эднийх Британид ажилладаг нийт 54000 мөнгөний машин хоорондоо 300 метр орчим зайд байрладаг учир үр ашиг багатай гэж үзэж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд бэлэн мөнгөний хэрэглээ багассан нь үүнд нөлөөлжээ. Гэвч улстөрчид болон хэрэглэгчдийн төвүүд орон нутгийн иргэд ба жижиг бизнесийнхэнд мөнгөө гарган авахад бэрхшээл учирч болзошгүй хэмээн болгоомжилж буй.
Link-ийн мэдээнд сүүлийн зургаан сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад АТМ-аас авдаг мөнгөний хэмжээ зургаан хувь буурснаас гадна Which? ийнхэн зарим машиныг давхар тоолсон гэжээ. Гэхдээ АТМ-ын тоо буурсаар байгааг хүлээн зөвшөөрөв. Орон даяар сүүлийн зургаан сард АТМ-ын тоо хоёр хувиар буурсан бол шотландын хөдөө нутагт уг үзүүлэлт 2.9 хувьтай байв. Энэ талаар Жижиг бизнесийн холбооны дарга Майк Черри “Жижиг бизнесийн хэрэглэгчид голдуу бэлэн мөнгөөр тооцоо хийлдэг газруудад АТМ хаагдаж байгаа нь орон нутгийн эдийн засагт хохирол учруулж байна” гэв.