АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео энэ сарын 5-нд буюу пүрэв гарагт Пхеньянд айлчилна гэж Цагаан ордон мэдээллээ. Тэрбээр өмнө нь хоёр удаа БНАСАУ-д айлчилсан юм. Хэдий тийм боловч энэ удаагийнх зургаадугаар сард болсон “Түүхэн уулзалт”-аас хойших хоёр талын анхны дээд түвшний уулзалт болж байгаа юм.
Үүнээс гадна Майкл Помпеогийн айлчлал БНАСАУ уран баяжуулах үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байж магадгүй гэсэн мэдээлэл гарсны дараа болж байгаагаараа анхаарал татаж байна. Тэрбээр энэ талаар БНАСАУ-аас тодруулга хүснэ гэж ажиглагчид таамаглаж байгаа ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч, БНАСАУ-ын удирдагч нарын Сингапурт хийсэн “Түүхэн уулзалт”-аар БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох зөвшилцөлд хүрсэн ч энэ чиглэлд хийх тодорхой алхмуудыг дурдаагүй юм.
Энэ утгаараа Ким Чен Уныг ятгах оролдлого эхний шатандаа явж байна гэж шүүмжлэх талууд байна. Майкл Помпео Пхеньянд айлчилсныхаа дараа Токиод зочлох ажээ. Энэ үеэр БНАСАУ болон бусад асуудлаар Япон болон БНСУ-ын эрх баригчидтай уулзах юм байна.
Н.Номин-Эрдэнэ