“Азийн сайд нарын чуулга уулзалт”-ыг өргөн хүрээнд зохион байгуулж байна. Өнөөдөр оролцогч талуудын хамтарсан арван хурал болов. Эдгээрээс онцлох хурал нь “Гамшгийн үед эрсдэлийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоо” байлаа.
Хурлын үеэр үе тэнгийн хүүхдүүд бие биедээ зааж сургах, сургуулийн орчныг аюулгүй байлгах, гамшгаас сэргийлэх бэлтгэл сургуулилтад залуучуудыг хамруулах, өсвөөийн аврагч клубуудын үйл ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэв.
“Дэлхийн зөн” байгууллагын хүмүүнлэгийн болон онцгой байдлын асуудал хариуцсан үндэсний зохицуулагч Б.Ванчиндорж:
-Гамшгийн үед хүүхэд, залуучуудын асуудал хурцаар тавигддаг. Ихэнх хүмүүс залуучуудаа маш эмзэг гэж хардаг. Харин өнөөдрийн оролцогч байгуулагуууд залуучуудыг илүү чадварлаг нөөц гэдэг. Тэдний оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэж буй юм. Гамшгийн эрсдэлийг бууруулахад тэдний оролцоо, дуу хоолой хэрэгтэй байна. Оролцоо нэмэгдсэнээр шийдвэр гаргах аль ч түвшинд тэд нөлөөлөх чадамжтай болно. Энэуулзалтанд есөн орны төлөөлөгч оролцож байна. Уг есөн орон тус бүр уриалга гарган, гаргасан уриалгуудыг өнөөдөр хэлэлцэх юм.
Дэвшүүлж буй гол уриалга бол бодлогын түвшиний бичиг баримтыг боловсруулахад хүүхэд, залуучуудын дуу хоолойг улс орон, орон нутаг, бүс нутгийн хэмжээнд тусгах юм. Мөн хүүхдүүд тухайн нутгийнэрсдэлийн үнэлгээнд оролцох боломжтой. Тухайлбал манай улсад гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд өсвөрийн аврагч клубуудыг татан оролцуулдаг.
Хүүхдийг гамшгийн эрсдэлээс хамгаалах хамгийн зөв арга бол тэдний оролцоог дэмжих. Ингэснээр тэд өөрийгөө хамгаалах мэдлэгтэй болох, цаашлаад найз нөхөд, гэр бүлээ хамгаалах чадвартай болдог байна.
Б.Мөнхбайгаль