Дэлхийн автомашин үйлдвэрлэгчид цахилгаан машины салбарт алдагдал хүлээсээр байгаа хэдий ч хөрөнгө оруулалтаа улам нэмэгдүүлж байна. Эрэлт бага, эд анги, түүхий эд нь үнэтэй, үйлдвэрлэлийн өртөг өндөр зэрэг шалтгааны улмаас цахилгаан машины үйлдвэрүүд ашиггүй ажилладаг.
Дэлхий нийтийн цахилгаан машины хэрэглээ 2021 оноос эхлэн эрчимжиж, энэ салбарын ашиг орлого эрс нэмэгдэнэ гэж Америкийн компаниуд үзэж байгаа. Tesla, General Motors, Volkswagen болон Toyota Motor тэргүүтэй цөөн компани энэ салбарт 2030 он хүртэл 100 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн. 2040 он гэхэд цахилгаан машин нь нийт автомашины зах зээлийн 50 хувийг эзэлсэн байх болно гэж тооцоолжээ.
General Motors болон Tesla компани 2026 он гэхэд цахилгаан машины жилийн борлуулалтаа нэг саяд хүргэнэ гэж тус тус төлөвлөсөн. Volkswagen, Toyota Motor компани 2025 онд тус бүр гурван сая цахилгаан машин үйлдвэрлэсэн байх болно гэж мэдэгдээд байгаа.
Ачааны болон том оврын машины үйлдвэрлэлд анхаардаг Ford хүртэл энэ салбарт 2025 он хүртэл 11 тэрбум ам.доллар зарцуулахаар болсон. Tesla компани шанхайн чөлөөт худалдааны бүсэд цахилгаан машины үйлдвэр байгуулахаар хэлэлцээр хийж байна. Өнөөдрийн байдлаар цахилгаан машины үйлдвэрлэлд АНУ-ын компаниуд 25 тэрбум, Хятад 21 тэрбум, Герман 52 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдээд буй. Европын орнууд автомашинаас гарах хорт хийг бууруулахын төлөө цахилгаан машины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа.
Энэ дэмжлэг, шахалт шаардлагын дагуу Германы Daimler AG компани гэхэд 11.7 тэрбум ам.долларыг цахилгаанаар ажилладаг 10 шинэ загвар, хосолмол хөдөлгүүртэй 40 төрлийн машин үйлдвэрлэхээр шийдсэн байна. Утаагүй машин үйлдвэрлэх шаардлагыг Volkswagen хамгийн идэвхтэй хүлээн авч, энэ салбарт 40 тэрбум ам.доллар зарцуулахаар шийдсэн. Энэ ажлын хүрээнд тус компани бүх машиндаа хосолмол, эсвэл цахилгаан хөдөлгүүр тавих зорилт тавьжээ.
Prius-ыг 18 жил борлуулсны дараа зах зээлийн гурван хувийг л эзэлжээ
Үйлдвэрлэгчид цахилгаан машины салбарт хөрөнгө оруулалт нэмж байгаа ч ойрын үед ашиг орлого харагдахгүй байна. Японы Toyota Motor компани хосолмол хөдөлгүүртэй Prius загварын машиныг 10 жилийн турш нийлүүлж байж ашигтай ажиллаж эхэлсэн. Тус компани хосолмол хөдөлгүүртэй машиныг 18 жил борлуулсны дараа нийт зах зээлийнхээ дөнгөж гуравхан хувийг “цахилгаан” болгож чаджээ.
Цахилгаан машин үйлдвэрлэгчид шинэ технологийн төлөө эрсдэл үүрч байгаа өөр нэг тод жишээ бол General Motors. Тус компани 37 мянган ам.долларын үнэтэй Bolt загварын нэг машин үйлдвэрлэх бүртээ 7400 ам.долларын алдагдал хүлээж байна гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг. Bolt машины зай хураагуур болон хөргүүр, удирдлагын систем нийлээд 12,300 ам.доллар учраас өндөр үнэтэй байх нь аргагүй.Цахилгаан машин нь зай хураагуурын түүхий эдийн олборлолт, үйлдвэрлэлээс шууд хамааралтай. Энэ салбарт Toyota, LG Chem, Samsung зэрэг компани төвлөрч, литий-ионы зай хураагуурын технологийг сайжруулахаар ажиллаж байна.
Газрын ховор элементийн нөөцөөр баялаг Хятад цахилгаан зай хураагуурын технологид хөрөнгө зарцуулж, энэ зах зээлд ноёрхлоо тогтоохыг зорьж байна. Хятад нь цахилгаан автомашин, тэр дундаа үүний зай хураагуурын үйлдвэрлэлд дэлхийд тэргүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Тус улсад энэ чиглэлээр олон компани үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь CATL юм.
Машины зай хураагуур үйлдвэрлэгч тус компани удахгүй дэлхийн зах зээлээс 2.3 тэрбум ам.долларын хөрөнгө босгож, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зэхээд байна. Хөрөнгө оруулалтын хүрээнд АНУ-ын Невада мужид 1.3 тэрбум ам.долларын өртгөөр машины зай хураагуурын үйлдвэр байгуулна. CATL зах зээлд гаргах 10 хувийн хувьцаагаа 20 тэрбум ам.доллараар үнэлсэн байна. Ингэснээр тус компани хүчин чадлаараа америкийн Tesla-г гүйцэж түрүүлэх юм. Одоогоор Хятад нь дэлхийн машины зай хураагуурын зах зээлийн гуравны хоёр хувийг нийлүүлдэг. Энэ салбарын 20 том үйлдвэр байгаагийн тал нь хятадынх. Тэгэхээр Хятадууд ирээдүйн машины зах зээлд ноёлох нь тодорхой болоод байна.
Цахилгаан машины зах зээлд судалгаа шинжилгээний ажил хийдэг Benchmark Mineral Intelligence-ийн захирал Саймон Муурс хэлэхдээ “дэлхий нийтээрээ цахилгаан машины үйлдвэрлэлд яагаад хошуураад байна вэ? Ирээдүйд бид хар утаа савсуулж, байгаль орчин бохирдуулсан машин унахгүй нь тодорхой. тэгэхээр цахилгаан машинд хүн төрөлхтөн шилжинэ. Хэн Литийн ханган нийлүүлэлтийг атгаж байна тэр цахилгаан машины зах зээлд ноёлно. Цахилгаан машины үнэ өртөг өндөр байгаа учир нь зай хураагууртай холбоотой. Зай хураагуурын үйлдвэр хөгжөөд ирвэл үнэ өртөг эрс буурна” гэжээ.
Дотоодын нөөц хангалтгүй учраас хятадын Засгийн газар Австрали, Чили, Африк тивийн Литийн уурхайг онилоод байна. Хятадын Great Wall Motor компани өнгөрсөн оны есдүгээр сард Австралийн Литий олборлогч Pilbara Minerals-ийн хувьцаанаас худалдаж авсан бол сарын дараа Tianqi Lithium Чилийн уул уурхайн SQM-д нөлөөллөө тогтоосон. Мөн онд Хятадын төрийн өмчит компани Конго дахь кобальтийн уурхайг 2.5 тэрбум ам.доллараар худалдаж авсан.