Чинхуандао боомтод байгаа 5500 ккал илчлэгтэй нэг тонн нүүрсний ханш өнгөрсөн долоо хоногт нэг юань буюу 0.17 хувиар буурсан талаар БНХАУ-ын Нүүрсний тээвэр, түгээлтийн ассоциаци мэдээллээ. Энэ нь тавдугаар сарын 28-наас хойших буюу сүүлийн нэг сар орчмын хугацааны хамгийн бага ханш болж байна.
Мөн Чинхуандао боомтын агуулах дахь нүүрсний нөөц долоодугаар сарын нэгний байдлаар 805 мянган тонноор нэмэгдэж, 7.03 сая тонн болжээ. БНХАУ-ын Засгийн газар хэт халалтаас болж дулааны нүүрсний ханш өссөнийг хязгаарлах бодлого баримталж байсан юм. Үүнээс гадна тус улсын голлох Дулааны цахилгаан станцуудын агуулах дахь нөөц зургаадугаар сарын эцэс гэхэд 68.2 сая тонн болсон байна. Энэ нь дотоодынх нь 19 өдрийн хэрэгцээг хангахуйц гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
Т.Элиса