Өнөөдөр болсон онцлох ТАВАН үйл явдлыг тоймлон хүргэж байна.
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан долоодугаар сарын 9,10-ны өдрүүдийг амралтын өдөрт шилжүүлэх санал оруулжээ. Гэвч сайд нарын дийлэнх энэ саналыг дэмжээгүй байна.
-Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон, гамшгийн эрсдэлийн бууруулах асуудлаар зургаан санал дэвшүүлэв. Үүнд:
- Нэгдүгээрт. Улс орон, холбогдох бүх талуудад хүртээмжтэй Гамшгийн эрсдэлийн мэдээлэл, мэдлэгийн нэгдсэн сүлжээ бий болгох.
- Хоёрдугаарт. Гамшгийн эрсдэлийн боловсролыг бүх нийтэд олгох, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх.
- Гуравдугаарт. Хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг дэмжих.
- Дөрөвдүгээрт. Гамшигт тэсвэртэй дэд бүтэц болон хот төлөвлөлтийг хөгжүүлэх.
- Тавдугаарт. Бизнесийн байгууллагуудын гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих.
- Зургаадугаарт. Тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулахтай холбоотой хамтын ажиллагааны санхүүгийн механизмыг бүрдүүлэх саналыг дэвшүүлллээ.
-Эрүүл мэндийн 207 байгууллагын эмч, ажилтнууд маргааш 08.30 цагаас эхлэн улс орон даяар ажил хаяна хэмээн удаа дараа мэдэгдэж байв.
Өнөөдөр үдээс хойш Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тэдний хэлэлцээрийн зарим заалтыг бүртгэсэн тул ажил хаялт хийхгүй, эмнэлгүүд хэвийн ажиллана" хэмээн мэдэгдлээ.
-Аутизмын эмгэгтэй Морган охины аав Гордон Хартман хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчидтай холбогдон хүүхдээ хаана зугаацуулдаг талаар нь асуухад
“Ихэнх нь хүүхдүүдээ дагуулж очих газар олддоггүй учраас гэртээ л байдаг" гэжээ.
Барилгын бизнес эрхэлж байсан Хартман үл хөдлөх хөрөнгийн компани, үл хөдлөх хөрөнгө барьцаалах компани, толгой компани болон даатгалын компаниа зарж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах зорилго бүхий "The Gordon Hartman Family Foundation" сангаа байгуулжээ.
АНУ-ын Техас мужийн Сан Антонио хот дахь "Морганы гайхамшигт орон" соёл амралтын хүрээлэнд дэлхийн өнцөг булан бүрээс хөгжлин бэрхшээлтэй хүүхдүүд ирж, өөрт нь зориулсан цэцэрлэгт хүрээлэнд тоглон наадаж байна.
-Нийслэлийн авто замын хөгжлийн газраас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Орбит-Толгойтын уулзвараас Орбит Баянголын уулзвар хүртэлх 1.7 км авто замыг засаж эхэлжээ.
Иймд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хааж, цементээр бэхжүүлсэн суурь болон асфальтобетон хучилтын ажил хийх тул тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:13 “Тахилт–Саппоро–3-р эмнэлэг”, Ч:47 “Орбит–Ард кинотеатр” чиглэлийн замналд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болсон байна. Долдугаар сарын 3-наас 9-ний өдрийн 23:00 цаг хүртэл дээрх зураглалын дагуу явуулахаар шийджээ.